МОНГОЛД ЖИЛД 65 ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ӨРТӨХ БУЮУ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДАЖ БАЙНА

2017-04-11  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ (хөдөлмөрийн аюулгүй байдал)-2017” бага хурал дөрөвдүгээр сарын 11-нд эхэллээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриатай бага хурал 12-нд өндөрлөнө.

Бага хурлын нээлтэд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа нар оролцож, энэ салбарт баримтлаж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Хөдөлмөрийн сахилга бат сайн байснаар хөдөлмөрийн аюулгүй байдал бүрдэнэ.

УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар: Өнөөдрийн арга хэмжээнд оролцогчдын 30,9 хувь нь уул уурхайн салбарынхан байна.

МХЭГ-ын дарга Н.Цагаанхүү: Дэлхий дээр өдөр бүр 6400 буюу жилдээ 2,3 сая хүн, Монгол Улсад ажлын гурав хоногт нэг буюу жилдээ 65 хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр эндэх буюу хөдөлмөрийн чадвараа алдаж байна. 

Бага хурлын сэдэвчилсэн хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулах явцад хэлэлцэн, үндэсний хэмжээний зөвшилцлийн бичиг баримт болох “Зөвлөмж” гаргаж, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллах аж.

“Нэн түрүүнд ХАБ 2017” бага хурлын онцлох асуудлууд:

· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд нийгмийн харилцаанд оролцогч байгууллагуудын түншлэл чухал гэдгийг онцлох, хамтын ажиллааг уялдуулах нэгдсэн ойлголттой болохыг чухалчлах

· Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээнд анхаарал хандуулах

· Аж ахуйн гэж, байгууллын бизнесийн тогтвортой хөгжилд Хөдөлмөрийн эрүүл эмнд, аюулгүй байдлын менежментийн гүйцэтгэх үүргийн асуудлыг хэлэлцэх юм.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компани, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Улаанбаатар хот, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр аймгийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 350 гаруй оролцогчид оролцож байна.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэсний нийгэмлэг, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эс Эф Си Эс” компани  хамтран зохион байгуулж байна.

Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг бага хуралд оролцогчид чухалчилж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:HUDULMURIIN AYULGUI AIDAL UNEHEER NEN TURUUNII ALHAM SHUU 2017-04-11
zochin:TOO ARIMT HARAHAD ZURH SHIMSHIRCH BNA 2017-04-11
zochin:manail ulsiin huvid asar ih too bna ajliin 3 honogt 1 gej yu tgesen ug we haana haanaa sain ayulgui aidlaa hangah heregtei 2017-04-11
zochin:ymar ajild ayulgui aildlaa sain hangaj baij hun ajiluulah heregtei 2017-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?