ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ОЛГОСНООР 2018-2020 ОНД 187.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

2017-04-11  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” тогтоол өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Хүүхдийн мөнгийг одоогоор нийт өрхийн 60 хувьд олгож байгаа юм. Үлдсэн 40 хувьд 2019 оноос нөхөн олгохоор төлөвлөсөн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хүүхдийн мөнгөний хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тогтоолд өөрчлөлт оруулж байгаа юм.

Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулахаар  төлөвлөсөн байна. Гэхдээ яг 40 хувьд гэж хэлэхэд хараахан эрт байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дуулгасан. Учир нь орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн  22.00 цагт дууссан байна. Энэ судалгааг нэгтгэж байгаа бөгөөд энэ судалгаагаар өрхийн мэдээллийн санг шинэчлэн, амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоох юм байна. 

Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох ажээ. Судалгааны дүн гарсны дараа хэчнээн хүүхдэд хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болно гэж тайлбарласан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг зорилтот бүлэгт шилжүүлснээр 2018-2020 онд 187.2 тэрбум төгрөг хэмнэх юм байна.

Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?