2017 ОНЫ СОНГУУЛЬД НАМЫГ БИШ НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОХ ХАНДЛАГА ДАВАМГАЙЛНА

2017-04-12  

Улс төрийн намын рейтинг унасан. Энэ бол сонгуулийн явцад нөлөөлөх маш том үзүүлэлт. Улсын Их Хуралд суудалтай гурван намын рейтинг нийлээд дөнгөж 50% давж байгаа судалгаа гарсан. Ард иргэдийн улс төрийн намд итгэх итгэл жилээс жилд буурсаар доод цэгтээ хүрсэн нь энэ. 2020 оны сонгууль гэхэд бүр ч доошоо уначихсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс НАМГҮЙ МОНГОЛ хөдөлгөөн өрнөх магадлалтай. Амжилтанд хүрнэ гэж үзэж буй эрдэмтэн, судлаачид бий.

Энэ жилийн хувьд иргэд сонгогчдод сонгох сонголт урьдын адил маш бага. УИХ-д суудал бүхий улс төрийн 3 нам л нэр дэвшигч дэвшүүлнэ. 2 нь эвсэж нэгдвэл 2 нэр дэвшигчтэй үлдэх болно. Сонголт маш бага, тулгалт маш их. Ийм л сонгууль явж ирсэн, үүнтэйгээ л үргэлжилэх нь. Харин энэ жилийн сонгуулийн онцлог нь намыг үл харгалзана гэсэн нийгмийн уур амьсгал дор өрнөх нь. Тиймээс эрх баригч намын нэр дэвшигч онгоц хүлэглэсэн ч морь, машин унасан нөгөө нэр дэвшигчээсээ түрүүлэх боломж хомс гэж мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлж байна.

Сант Маралын хийсэн судалгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын гишүүн, БХ-ын сайд, 2013 онд нэр дэвшигч Бат-Эрдэнэ аварга, АН-ын дарга асан Р.Амаржаргал гэсэн 3-хан хүний нэр хот, хөдөөгийн аль алинд дээгүүр санал авсан байна. Үүнээс ч гэсэн намыг биш, нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн уур амьсгалыг мэдэрч болно. Сант Маралын судалгаанд Женко Баттулга, мөн Ц.Нямдорж ирсэн нь зарим нэг зохицуулалт орж ирэв үү гэх хардлагыг төрүүллээ гэх судлаачид байна. Ерөнхийдөө Сант Маралын судалгаа хамгийн бодитой хийгддэг судалгаа гэж улс төр, нийгмийн хүрээнд нэгэнт зөвшөөрдөг болсон.

Энэ жил хэн ерөнхийлөгч болох вэ? А үсгээр эхэлсэн намын А юм уу Б нэр дэвшигч яах бол? Эс бөгөөс М үсгээр эхэлсэн намын Э үсгээр эхэлсэн нэгэн эрхэм сонгогдох уу? гэж асуух үлдэв.

МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гээд ерөнхийлөгчид сойчих хүн олон. Харин МАХН-аас Н.Энхбаяраас өөр олон Э байхгүй.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хангай: Нам бол буг болжээ 2017-04-12
Гарамжав:Хууль гэдгийг гуйвуулах, мөн өөртөө ашиглах. Энэ бол луйвар 2017-04-12
Мэндээ: Сонголт гэдэг бол тулгалт 2017-04-12
Амарбаяр: Сонгууль гэдэг луйвар 2017-04-12
Мэргэн: Мэргэн сонголт хийх хэрэгрэй 2017-04-12
Хангал:М.Энхболдыг дэмжинаэ 2017-04-12
Зочин:СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ БОЛОХ БАЙХАА ДАА 2017-04-12
Зочин:Амаржаргал дээрдээ.МАНАН-аас арай ангид 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?