МАШ ЧУХАЛ БАРИМТЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛСАН НОМ

2017-04-12  

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сэтгүүлч, улс төр судлаачдад гарын авлага болгон ашиглах нэгэн үнэ цэнтэй ном хэвлэгдлээ. Энэ номын нэр нь "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ : 1993-2013. ЛАВЛАГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭ". Зохиогч нь улс төр судлаач, эрдэмтэн, элчин сайд, та бидний мэдэх судалгааны Прогноз төвийн захирал О.Эрдэнэчимэг юм.

Улс төрийн тогоонд олон жил чанагдсан, тухайн үеийн эрх баригч болон сөрөг хүчин МАХН-ын дэргэдэх Прогноз судалгааны төвийн захирал О.Эрдэнэчимэг тус намын үе үеийн дарга нарын удирдлага дор олон жил ажилласан туршлагатай. Дарийн утааг хамгийн түрүүнд, хамгийн ихээр үнэртэж явсан улс төрч гэгддэг. Ямар ч даргын үед судалгааг бодитойгоор гаргаж, нэг ч тоо баримтыг гуйвуулалгүй танилцуулж байсан гэж үеийн нөхөд нь түүнийг өндрөөр үнэлдэг. Дарга нарын хүссэн дүнг биш, бодит дүнг танилцуулах үедээ загнуулах үе ч нэг бус удаа тохиолдож ирснийг тэр номондоо дурссан байдаг. Судалгаа бол тоо, тоог унших, дүн шинжилгээ хийх чадвар нь судлаачийн эрдэм юм. Эрдэнэчимэг намынхаа ажлыг орхисон. Харин эрдмийн ажлаа орхиогүй. Унгар улсад элчин сайдаар ажилласан. Тэндээс ирээд Шинжлэх Ухааны Академид эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. Эрдэнэчимэг бол судлаач эрдэмтэн хүн. Эрдэнэчимэгийн хэвлүүлсэн энэ номд ямар ч улс төр байхгүй. Харин энэ цагт хэвлэгдсэнээрээ хэвлэл мэдээллийн ажилтнууд, улс төр судлаачдын гар дээр үнэ цэнэтэй баримт материалыг дэлгэж өгсөн. -Хэн хэн ямар зарчмаар дэвшив? Сонгууль ямар нөхцөл байдалд болов? Тухайн сонгуулийн явц, хэрэглэсэн технологи нь юу байв? Мөрийн хөтөлбөрүүд? Зардал. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийх зорилгоор "Ерөнхийлөгчийн сонгууль : 1993- 2013 он. Лавлагаа, дүн шинжилгээ" гэсэн номоо бичсэн гэж уг номын зохиогч, эрдэмтэн О.Эрдэнэчимэг онцоллоо.

Үнэхээр ч сонин сонин баримт, дүн шинжилгээг энэ номноос олж харж, уншиж болох нь. Сонгуулийн зардал гэхэд л нэг сонгуулиас нөгөөгийн хооронд 4 дахин өссөн үзүүлэлт байна. Улс орон даяар ялалт байгуулж болно. Гэхдээ л Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт та ялагдвал сонгуульд ялагдана. Яагаад гэвэл хүн амын 60 хувь нь энэ гуравхан хотод амьдардаг. Баримт дээр тулгуурласан ийм олон сонирхолтой дүгнэлт, дүн шинжилгээг энэ номноос уншиж болох нь. Энэ тоон үзүүлэлтээс гадна, тухайн нийгмийн нөхцөл байдал, уур амьсгалыг номондоо шингээсэн нь номыг амь оруулж, үнэ цэнийг улам өндөрт өргөжээ.

Энэ ном гараад 2-хон хонож буй ч олон эрдэмтний анхааралд өртсөн байна. Дийлэнх олон нь "Ийм үнэ цэнэтэй баримт, материалыг түүхийн эргэлтэд оруулсан нь энэ номын гол ач холбогдол" гэсэн үнэлгээнд нэгдсэн байна. Зохиогчийг зөвшөөрвөл энэхүү номын хэсгээс түүвэрлэн уншигч Та бүхэндээ хүргэх болно. Энэхүү номыг худалдан авахыг хүсвэл Интер номын дэлгүүрийг зорихыг Танд зөвлөе.

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дорж: Сонирхолтой нос болжээ 2017-04-12
Саруул: Маш хэрэгтэй ном байна 2017-04-12
Занданхүү:Баримт түшсэн сайн ном болсон 2017-04-12
Гандулам:Эрдэнэчимэг бол сайн судлаач. 2017-04-12
Naraa:Chadaltai hyn 2017-04-12
Bolor:Маш сонирхолтой судалгаанд түшиглэн бичсэн байна. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч байгаа нэлээд сонирхол татаж байгаа байг гэж бодож байна. 2017-04-12
Zorigoo:Sudlaach hun bol barimt deer tulguurlan bichdeg ene busgui uneheer sain barimtuudiig ashiglasan bna lee 2017-04-12
Зочин:Сайхан ном болжээ.Амжилт хүсье ! 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?