ХҮН ТӨРӨЛХТӨН АНХ САНСАРТ НИССЭН ӨДӨР

2017-04-12  

1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нисчээ. Сансарт ниссэн дэлхийн анхны хүн Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисэгч Юрий Гагарин юм. Тэрээр энэ өдөр  Восток 3KA-2 буюу Восток-1 гэж алдаршсан хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрчээ.

Сансарт хүн нисгэж болох эсэх туршилт эхлэх засгийн газрын тушаал 1952-1953 онуудад Сталины гарын үсэгтэй гарч байжээ. Тушаал ёсоор Агаарын Хүчний Командлал туршилтанд орох цэргийн албан хаагчдын бүлгийг Нислэгийн Эрүүл мэндийн судалгааны Төвийн (НИИАМ) дэргэд байгуулав. Доктор Е.Карпов туршилтын хэсгийн анхны даргаар томилогджээ.Тэр сүүлдээ Сансрын Нисгэгчдийн Бэлтгэлийн Төвийн анхны тэргүүн болсон юм.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан байна. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал дэвшүүлжээ.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан гэж  тайлбарлажээ.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДЭЭГИЙ:МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР БАС Л ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БАЙХ НЬ. 2017-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?