САЙНШАНД-ДЭЛГЭРЭХ СУМЫГ ХОЛБОСОН ЗАМЫН ТӨЛБӨРИЙГ КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН ТАТВАРААС СУУТГАНА

2017-04-12  

Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө. Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162,869,202,818.00  /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.

Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.

 

 

Эх сурвалж : Zasag.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?