ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

2017-04-12  

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй  байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?