ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2017-04-12  

Өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж  1305 иргэн ажлын байртай болжээ.

Мөн хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан 6000 гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 810 хүүхэд харах төвд  5275 хүүхэд хамрагдаж байгаа юм. Эдгээр газруудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээ хийж  байна. Үнэлгээг үндэсний хэмжээнд энэ сарын 3-ны өдөр эхлүүлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 31 хүртэл хийхээр болжээ.

Шалгалтаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагууд, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх юм байна.

Шалгуур хангахгүй төвүүдэд албан шаардлага өгч, хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд  хамрагдаж буй хүүхдийн давхардлыг арилгаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах юм байна.                

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ         

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?