ЭНЭ ЖИЛ НААДМЫГ 2 ТЭРБУМ 769.9 САЯ ТӨГРӨГӨӨР ТЭМДЭГЛЭНЭ

2017-04-12  

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах төсөв, Үндэсний сурын харваачдад улсын цол олгох тухай, төрийн хүндэтгэлийн концертыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Өнөөдрийн хуралдаанаар  наадмын төсвийг асуудлыг нэгтгэснээр Засгийн газрын хуралдаанд оруулан эцэслэн батлах юм.

Мөн Үндэсний сурын цолны болзол хангасан Дархан мэргэн цолоор 6 хүн, Даяар дуурсах мэргэн цолоор 2 хүн, Даян мэргэн цолоор 8 хүн, Гарамгай харваач цолоор 23 нэр бүхий хүмүүсийг цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?