10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛСАН БОЛ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

2017-04-13  

Хүүхэд өртсөн ослыг судлахад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг байсан бол сүүлийн 3 сарын буюу 1-р улирлын бүртгэлд хашаандаа тоглож байсан, морьтой явж байсан, гудамжинд хараа хяналтгүй тоглож байсан хүүхэд, мотоциклоор хөдөлгөөнд оролцож осолд өртсөн зэргээр явган зорчигч болон бусад хэлбэрээр өртсөн байна. Харин нийслэл хотын хэмжээнд явганаар хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртсөн тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

Монгол улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” үүрэгтэй гэж заасан боловч эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг гараас гарт хүлээлгэн өгдөггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсаар байна.

Замын цагдаагийн албанаас дээрх хуулийн заалтын дагуу эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст шалгалтын ажиллагаа явуулж хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажиллагааг явуулж байна.  

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?