ШАРХАДСАН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН БИЕ БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙНА

2017-04-13  

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 4 дүгээр сарын 13-ны 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлээд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?