УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС ДҮҮ Б.НАРАНХҮҮДЭЭ ӨГЧ, БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-04-13  

Одоогийн УИХ-д түүхэнд тэмдэглэгдэх нэгэн үйл явдал болсон нь нэгэн гэр бүлийн эгч дүүс хамтдаа тохой зэрэгцэн парламентад сууж байгаа хэрэг юм. Тэгэхдээ бүр нэг нь МАН-аас, нөгөө нь АН-аас дэвшсэн гэж байгаа. Шавилхан бор хүү байхаасаа шар хэвлэлийн хуудаснаа “Алтжин”-гийн Г.Алтантай амрагийн холбоотой хэмээгдэн нэр холбогдож, удалгүй газрын бизнесмэн гэдгээрээ олонд танил болж чадсан Б.Наранхүү 2016 оны сонгуулиар АН-аас ахин УИХ-д суудал авч чадсан. Харин НИТХ-д сууж байсан эгч Б.Саранчимэг нь МАН-аас УИХ-д суусан эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмсэн.

2012 оноос өнөөг хүртэл парламентад суусан атлаа хийж, гавьсан ажилгүй, хааяахан өрөөндөө виски уун, хор найруулдаг гэх Б.Наранхүү гишүүн өнөө цагийн УИХ-ын гишүүдээс хамгийн мөнгөтэй нь гэгддэг. Харин эгч Б.Саранчимэг нь “Эко” хатагтай гэх нэр зүүж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг овоо цэгцэнд нь оруулаад, ажлыг умалзуулдаг бүсгүй юм уу хэмээгдэж байтал дүүгээсээ ялгаагүй нэгэн гэдгээ харуулав бололтой. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхдаа чамгүй тендер будилуулж амжсан төдийгүй нийтийн эзэмшлийн газраас дүү Б.Наранхүүдээ хувьд нь газар эзэмшүүлсэн гэх асуудлыг энэ удаа PEOPLE сэтгүүл хөндөж байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын төв болгох зорилгоор анх байгуулсан. 2020 онд гүйцэтгэгдэж дууссан байхаар төлөвлөсөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газарт байгуулахаар төлөвлөсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө гарч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 53 дугаар тогтоолоор эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан зураг төсвийг батлуулсан гэдэг. Өнөөдрийн байдлаар 183 га талбайд ногоон байгууламжийг бий болгож, 28,5 га талбайд зүлэгжүүлэлт, 110,000 гаруй мод, сөөг мод тарисан нь 96 хувийн ургалттай байгаа талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сайт дээрээ мэдээлжээ.

Үүнээс үзэхэд 973 га газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 183-хан га газарт ногоон байгууламж бий болгон идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 800-аад га газрыг хэрхэн ашигласан бэ гэдэг асуудал бүрхэг байгаа юм. Тэгвэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно, шинэ засмал замынхаа ар талд маш том газрыг цагаан хашаагаар хамгаалсан нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нийтийн эзэмшлээс хувьдаа завшсан талбай аж. Цаад үзүүр нь үл харагдан үргэлжлэх тэрхүү газар уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн буюу нийслэлчүүдийн нийтийн эзэмшлийн газар юм байна. Гэтэл энэхүү газрыг Б.Саранчимэг гишүүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхдаа дүү Б.Наранхүүгийнхээ мэдэлд өгчээ. Гэмгүй мэт царайлж, улсын ажлыг ихэд идэвхитэй хийж харагддаг байсан Б.Саранчимэг ийнхүү дүүгээсээ ялгаагүй газрын наймаачин гэдгээ баталлаа. Мэдээж энэ их мөнгөний газрыг ганц Б.Саранчимэг дангаар бие даан шийдвэрлэхгүй нь ойлгомжтой. Энд маш том эрх ашиг явж байгаа гэдэгтэй маргах юм алга.

Өдгөө тэрхүү газарт барилгын ажил аль хэдийнэ эхэлж, газрыг сэндийчсэн байдалтай байхыг манайх дурандахыг хичээсэн юм. Мөн уг газар нь нийслэлчүүдийн ундны усны эх ундарга дээр байрлалтай байж магадгүй аж. Учир нь цэцэрлэгт хүрээлэнгийн гэх тэрхүү 973 га газар бүхэлдээ ундны эх газрыг хамарсан гэгддэг. Б.Наранхүүгийн эзэмшлийн гэх Дүнжингарав худалдааны төв хүртэл нийслэлчүүдийн ундны усны эх ундарга дээр баригдсан учир газрыг улсын өмчид буцаан авч, барилгыг нураана хэмээн анх нэлээд хэл ам таталж байсан. Гэвч хотын дарга асан Э.Бат-Үүл тэргүүтний шийдвэрийг Б.Наранхүү гишүүн үл тоон Худалдааны төвийнхөө нээлтийг хийж, 1000 сэтгүүлч урьснаас 100-г нь сугалаагаар Хайнань гэх мэт арлын орнуудад амраах эрхийн бичгээр шагнаж байсан удаатай. Тэгэхээр Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах энэхүү газар нийслэлийн ундны усны эх газар байрлаж байх тун магадлалтай байгаа юм.

Дүнжингарав худалдааны төв ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд оршдог

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч болмогцоо иргэдэд таалагдсан нэгэн ажлыг эхлүүлсэн нь газрын томоохон луйварыг илрүүлж, хууль бусаар олгогдсон газрыг нийслэлийн өмчид буцаан авна гэх /заримыг нь/ явдал байлаа. Чухам бодитоор хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч энэ ажлын хүрээнд хууль бусаар олгогдсон 40 гаруй газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь намын нөхдөө гонсойлгосон хэрэг болсон юм. 
Тодруулбал, эдгээр хууль бусаар олгогдсон газрууд дунд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван нар хамтран эзэмшдэг “Дүнжингарав” худалдааны төвийн газар багтаж байв. Энэ газар нь хууль бусаас гадна нийслэлийн төв цэвэрлэх байгууламж болон ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд оршдог гэдгийг албаныхан хэлж тайлбарладаг. Улмаар олон ч удаа “Дүнжингарав” худалдааны төвийн барилгын ажлыг зогсоохыг оролдож, акт, хориг тавьсан боловч сүр дуулиан ихтэйгээр нээлтээ хийсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд Э.Бат-үүлийн шийдвэрийг буруутган Б.Наранхүүгийн худалдааны төвийн нээлтэд очиж баяр хүргэж байсан нь одоо ч тодхон харагдаж байна. 
Уг нь хотын дарга асан Э.Бат-Үүлийг маш зөв алхам хийсэн хэмээн иргэд үнэлж дэмждэг. Гэвч “Өнгөрсөн борооны араас цув нөмөрдөггүй” гэгчээр нэгэнт зарагдсан газрыг нийслэлийн өмчид шилжүүлэх нь үлгэр болсон байжээ.

Анх л тус худалдааны төвийн шав тавьж байхад эсэргүүцэж, хориг саад тавих нь олон байсан ч хууль бус хөрөнгө, эрх мэдлийн өмнө хүчгүйдэж, нийслэлийн цэвэр усны нөөц хамгаалалтын бүсэд тус обьект сүндэрлэн босч, төр засгийн олон эрхэм магтаалын үгээр чимэглэсэн нүсэр нээлтийг хийж байлаа.

Нийслэлийн Засаг дарга хууль бусаар олгогдсон газрын эзэмшлийг хүчингүй болгочихоод байхад түүний шийдвэрээс хүчтэй “нээлт” болж байсныг яаж ч мартах билээ.

Одоо ч бүр цайрлаа. “Нарантуул” худалдааны төвийн ард Халдвартын эмнэлгийн эцсийн буудлаас эргэлт хийдэг байсан нийтийн тээврийн автобуснууд чиглэлээ өөрчилж Дүнжингаравын хашаанд зогсдог болж. Төр засгийн оролцоотой бүхий л үзэсгэлэн, худалдаа зөвхөн Дүнжингаравт л нээлтээ хийнэ. Бүр сүүлдээ Ерөнхий сайд нь сэтгүүлчидтэй хийх уулзалтаа Дүнжингарав дотор хийдэг байсан шүү дээ. 

Эцэст нь энэ бүгдээс “Дүнжингарав” худалдааны төвийн ард төрийн хайр энэрэл, халдашгүй бат хамгаалалт байна гэдгийг нүдний өмнө сүндэрлэн боссон байгууламжаас харж болохоор байна. 
Хууль зөрчиж, цэвэр усны нөөц хамгаалалтын бүсэд барилга барих нь эрх мэдэлтэй нэгэнд хялбархан асуудал болжээ. Түүнд үйлчилдэг хууль, хориг тавих албан тушаалтан алга. 
Тэгсэн хэрнээ байшингийн буланд алга дарам газар ТҮЦ байршуулаад амьдралаа залгуулаад явъя гэхээр нүүлгэн шилжүүлж, хорио цээр тавихдаа ямар шаламгай байдаг гээч. Тэгэхээр УИХ-ын гишүүн эгч, дүүсийн нийтийн эзэмшлийн, ундны эх ундарга газрыг хувьдаа завшсан гэх асуудал мөн л төрийн хайр, халамж, хамгаалалтад хэдийнэ орсон байхыг үгүйсгэхгүй. Мэдээж тэд энэхүү хууль бус асуудлаа нуун халхавчилж, хэл аманд орохгүй байх бүх арга хэмжээг хэдийнэ авсан байх биз ээ. Юутай ч бид энэхүү асуудлыг нэхэн сурвалжлах болно. Б.Саранчимэг ганц дүүдээ ч газар олгоогүй. Одоогийн Засгийн газрын нэгэн сайд, барилгын зарим нэг бизнесмэнүүдэд газар олгосон нь илэрсэн юм.

 

 

Эх сурвалж : PEOPLE сэтгүүл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ одоо тэгээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэрээр хувьдаа завшиж байгаагийн илрэл үү 2017-04-13
зочин:Өчнөөн том газартай байж яасан шунал нь барагдахгүй барамууд вэ 2017-04-13
Shaar:Iim l hog ****ariig bid songoson doo 2017-04-14
hogiin:Naranhuu gazraar duraj gene dee tantan 2017-04-14
Daravgar:Tsetserlegt hureelen gedeg chini Saranchimeg avgaigiin huviin ezemshil biz dee 2017-04-14
Зочин:River Garden-аас баруун тийш Туулын эргийн бургасыг 3 удаа шатааж барилгын талбай гаргах гэж байна. Туулын ус эрс татрана. Бүгд анхаарал хандуулах цаг болж!!!! 2017-04-15
иргэн:буудмаар ****инууд 2017-04-17
zochin :hvvyee ene odoo yu we. eniig ****lgaj boldoggvi yumuu ter bayanmongol horoolol chine bas naranhvvgiin barisan barilgga gee bizdee. Bas tsewer usnii undragatai gazar gesiishdee. Tsadaj hanana gej bhgvi yasan ulairtsan luiwarchinguud we. Alah yumsaan en pi****anuudiig. Tegehed engiin nomhon ard tvmen 0.7 ga gzar awah gej yaaj ydarch bnaa. Tegehrd ene naranhvv metiin hvmvvs niitiin ezemshliin gazraas ach barilga baridag hen be. Ichihch gvi egchteigee 2ulaa ih hurald suugaad bhiin. en asuudliig holbogdoh yamd ni ****lgaj boliulah heretei shdee 2017-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?