2013 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Б.БАТ-ЭРДЭНЭ ЯАГААД ЯЛАГДСАН БЭ?

2017-04-13  

ШАЛТГААН НЭГ : МАХН-аас ЭМ-ийн сайд Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь МАН-аас нэр дэвшигч Бат-Эрдэнийн саналыг хуваах зорилгыг эхнээсээ агуулсан. МАХН, МАН бол нэг тэрэгний 2 дугуй. Хэдий туурга тусгаарласан ч, үзэл баримтлал, нийгмийн бааз суурь, дэмжигчид нь үндсэндээ нэг. Хоёр хуваагдсанаас болж Монголын нийгэмд эзэлж байсан байр суурь, орон зайгаа алдаж, бусдын өгөөш болсон. Энэ л зорилгоор 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн. Мөн 2012 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд энэ л фактор нөлөөлж, нам, нэр дэвшигчид нь ялагдсан.

ШАЛТГААН ХОЁР : МАН-ын сонгуулийн компанит ажлын сурталчилгаанд сонгуулийн технологийн ПИАР биш, мэдээ мэдээллийн ПИАР давамгайлж байсан.

ШАЛТГААН ГУРАВ : МАН-аас төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийн авилга, хэл хахуультай холбогдсон хэргийн мэдээлэл өдөр өнжилгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв. Тухайлбал, МИАТ-ын Хоролсүрэн, Орхон, Татварын Ч.Гансүх, ЭМЯ-ны т.н.б-ийн дарга Н.Түмэндэмбэрэл, сайд асан Н.Хүрэлбаатар нарын хэрэг гэх мэт. Үүний зэрэгцээ авилгын хэрэгт холбогдсон эдгээр дарга нарыг Бат-Эрдэнэ ерөнхийлөгч болсноор хаацайлах гэж байна гэх сөрөг сурталчилгааг хавтгайд нь явуулсан нь нийгмийн сэтгэл зүйд таатай нөлөөлсөнгүй. Эдгээр бүх үйл явдал сонгуулийн маргааш юу ч болоогүй мэт замхарсан нь зөвхөн сонгуульд зориулж ашигласан бохир технологи байсныг гэрчилдэг.

ШАЛТГААН ДӨРӨВ : 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын лидерүүдийн нэгдэл нягтрал хэр сайн байсан нь эргэлзээтэй. Тухайн үеийн намын удирдлагаас бусад нь сонгуулийн сурталчилгааны үеэр үзэгдээгүй, дэмжиж үг хэлээгүй зэргээс нэгдмэл биш байсан юм биш биз гэж ойлгогддог. Үүнийг нэр дэвшигч Бат-Эрдэнэ өмнөх ЗГ-уудын үед " Оюу толгой" -н болон бусад асуудлаар шүүмжлэлтэй байр суурь баримталж байсантай холбон ойлгож болох юм.

ШАЛТГААН ТАВ : "Нэр цэвэр", "Аваргаа дэмжье", "Эв нэгдэл" гэсэн зөвхөн нэр дэвшигчээ тойрсон уриа лоозон давамгайлж, нийгмийн харилцаанд нөлөөлөх өөрчлөлт хийх шинэлэг санаа бүхий сурталчилгаа дутагдсан. Тэгэж байхад өрсөлдөгч нь, "Шүүхийн шинэтгэл", авилгын эсрэг тэмцэх, тэмцсэн тухай, цаашид улам эрчимжүүлэх, авилгачдыг цээрлүүлэх гэх мэт ард иргэдийн хүссэн, нийгэмд хүлээлт үүсгэсэн сэдвийг барьж авснаараа ялгарсан. Шийдвэрлэх арга замыг ч сурталчилж байв. МАХН-ын нэр дэвшигч Н.Удвалын тухайд ч ижил. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй гэдгээрээ онцлогтой. Имижээ эмэгтэй хүн, ээж хүн гэдгээр гаргахыг оролдсон сул талтай. Сурталчилгааны гол агуулга нь шударга бус байдлыг өөрчилж, хэлмэгдүүлэлтийг зогсоох шаардлагатай гэдэгт гол акцент өгч байсан.

 

 

О.ЭРДЭНЧИМЭГ-ийн туурвисан " ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ : 1993-2013 он. Лавлагаа, дүн шинжилгээ" номноос хэсэгчлэн авав. Хуудас 196, 197( зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ариунбат:Янзтай бичсэн байна. Энэ номыг олж уншмаар санагдав 2017-04-13
зочин:Ийм юм бичиж байх гэж. Өөр шалтгаан алга уу? Шалтгааныг өөрөөс нь ирээч. Дандаа бусад руу бухаад оруулчихсан яаж засрах вэ? Улс төр судлаач мөн юм уу энэ хүн. Ямар ч улс төрийн шинжлэх ухааны өнгө аяс, үнэр алга. Уншаад үзэхэд ганцхан фактор нөлөөлсөн гэж эхэлчихээд цааш нь ямар ч холбогдолгүй ****ан юм бурсан бна. Нам нь дэмжсэн үү? Эсрэг хэн ажилласан бэ? Энэ хүн бөх үү? улс төрч үү? Ерөнхийлөгчийн сонгууль бөхийн барилдаан юм уу? 2017-04-13
Түдэв:Маш срнирхолтой ном гарсан байна лээ. Зөвхөн баримт түшсэн даацтай гаргалгаг хийсэн баына 2017-04-13
Сандагаа: Эрдэмтэн хүн баримт судаогаагаа дандаа хав дарж хэрэггүй үед гаргаж ирдэг зам мөрийг өөрчилсөнд бачр хүргэе. 2017-04-13
Сайхнаа:Бахимтыг ил гаргахад хүн бүр дуртай байдаггүй. 2017-04-13
Ганаа:Хөөрхий аварга, тоглоом болж дээ, бөмбөг ч гэх юм уу. 2017-04-13
Баранасан: Гарахгүй байж дэвшээд. Түшний оронд Энхтүьшхнгэа үзүүлчихгүй дээ 2017-04-13
ЭРДЭНЭЧӨМӨГ:ҮГҮЙ ЮМАА.НАМЫН НЬ НӨЛӨӨ БҮХИЙ ХЭСЭГ ХҮМҮҮС ТҮҮНИЙ ЭСРЭГ АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БИЙ.ТУХАЙЛБАЛ УУЛ УУРХАЙ ОЮУ ТОЛГОЙ,ИНЕРЖИ РЕССУРС,ТАВАН ТОЛГОЙ ,ЦАГААН СУВАРГА ЗЭРЭГТ МАНАН ҮҮСГЭСЭН ХЭСЭГ ОЛГАРХИ ЭЛБЭГДОРЖТОЙ БАТ НЯГТ ХОЛБОГДСОН Г.М .ЭНД ГОЛ УС БАГА САГА НӨЛӨӨЛСӨН ЗҮЙЛҮҮДИЙГ Л ДУРЬДСАН БОЛОЛТОЙ. 2017-04-14
tsedev:mongolchuud bol haralgan ard tumen bishee gedgig komunistuud odoo hurtel oilgohgui bna uu?bid bolovsrol nimgen,****on chihtei humuusig songodog garuud bish! 2017-04-14
зочин:уг нь ялсан шдээ элбэгээ албан тушаалаараа далайлгаж хар машинаар луйвардсан 2017-04-14
zochin:hetsvv hetsvv ene hvn eronhiilogch bolohod arai medleg dutah bhdaa 2017-04-14
zochin:gvi yahaw dee bolohgvi yum yu bnaaa 2017-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?