БАРСА-Д ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭР ДАХИН ТУСЛАХ БОЛОВ УУ, БАЛЖАА?

2017-04-13  

Өмнөх даваандаа Францын Парис Сан Жермэн багийг 6:1 бут ниргэж гайхамшиг гэдгийг үзүүлж чадсан Барса энэ удаа яах бол гэж хорхойтнууд асууж байна. Тэд Парис Сан Жермэнд 4:0 -ээр нутагт нь ялагдсантай дүйцэх хэмжээний ялагдлыг Италид амслаа.

Барса-г Ювентус баг 3:0 харьцаагаар буулгаж авав. 2 гоолыг аргентин довтлогч Дубалу эхний хагаст хийсэн нь тоглолтын уур амьсгалыг шийдэхэд нөлөөлсөн гэж үзэж болно. Хариу тоглолт Барса-гийн талбайд болно. Гэхдээ Ювентус бол Парис Сан Жермэнээс ялгаатай. Хамгаалалт нягт, хаалгач сайн, сөрөг довтолгоо хурдан бөгөөд хурц. Энэ бүхэн Барса-д зовлон учруулна. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг гэж тайлбарлагч Балжаа ах хэлдэг. Тэр бурхан тэнгэр нэг л багт дандаа туслаад байдаг эсэхийг Барсагийн талбайд болох хариу тоглолтоос харах үлдлээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?