ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГААГ 1570 ӨРХӨӨС АВНА

2017-04-13  

 

Зөвлөлдөх санал асуулгын судалгааны түүврийн арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Судалгаанд 2016 оны байдлаар 18 нас хүрсэн Монгол Улсын 2 сая иргэн хамрагдаж байгаа. Түүврийн мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж нь өрх байх юм. Судалгааны үр дүнг зөвхөн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц байдлаар боловсруулах зорилт тавьж шинжлэх ухааны үндэслэлтэй, математик томъёоллын дагуу тооцож 1570 өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийхэд үндэсний хэмжээний судалгааны үр дүн гарна гэсэн тооцоог хийсэн байгаа” гэлээ.

Түүврийн хуваарилалтаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдахаар сонгогдсон 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Өөрөөр хэлбэл, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс арай олон түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэж гаргасан байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулга нь гурван үе шаттай явагдах бөгөөд судалгааны эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан сэдвүүдээр Үндэсний статитикийн хорооны ажилтнууд асуулга авч дүнг ирүүлэх юм байна. Харин хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хороо эхний шатны судалгаанд сонгогдсон 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгох аж. Тэдгээр иргэд энэ сарын 29,30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцож доторхой мэдээлэл ойлголттой болсны үндсэн дээр зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?