НЭР ДЭВШИНЭ ГЭДЭГ ЯЛАХЫН ХАГАС

2017-04-14  

Хэлэх гэдэг бол хийхийн хагас гэж Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хэлж байсан. Энэ бол зорилгоо тодорхойллоо гэсэн үг. Тэгвэл ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд намаасаа дэвшиж чадах нь эхний алхам. Хэн дэвшиж гарч ирж чадна, түүнд ерөнхийлөгч болох үүд хаалга татах эрх нээгдэнэ. Тиймээс хэн хэн дэвших вэ? гэдэг намын дарга, удирдах бүлэг,нийт гишүүдийн дундах хэрүүлийн алим болжээ. АН-ын хувьд бол хөл толгойгоо алдсан. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүний тоо нь гарын таван хуруунд ойртсон. Алтанхуяг, Бат-Үүл, Баабар, Дорлигжав нар дэвших хүслээ хэвлэл мэдээллээр ил тод зарласан бол цээжиндээ хадгалж ил гаргахгүй яваа нь түүнээс олон гэх. МАХН-ын хувьд олон нэр огт яригдахгүй. Баасанхүү дэвших хүнийг би мэднэ, би 45 нас хүрсэн гэх зэрэг 2 үзүүртэй зүү мэт авир зан гаргаж бол МАХН-ыг дэмжигчид тус намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлнэ гэх хандлага газар авсан.

Түүний хувь хүний рейтинг ч хот, хөдөөгийн аль алинд өндөр байгааг Сант Марал сангийн судалгаа харуулсан. МАН-д Ө.Энхтүвшин, Н.Энхболд гээд ерөнхийлөгчид өрсөлдөх зангарагтай улс төрчид олон бий. Гэвч МАН-ын хувьд нэг л хүн дээр тогтоно шүү, тэр нь М.Энхболд, түүнээс өөр нэр дэвшигч байж болохгүй гэсэн чиглэлийг намынхаа бүх шатанд өгсөн гэх мэдээлэл түгсэн. Маш хүчтэй өрсөлдөгч бол эрх барьж буй намаас нэр дэвшигч байх болно гэдгийг нийгмээрээ зөвшөөрч байна. Тиймээс МАН-ын нэр дэвшигчийн өрсөлдөөн улам хурцадна гэж улс төр судлаачид хэлж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?