
Ой, хээрийн түймэр нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж буй.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргалаа. Тухайлбал,
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
- Дууссан асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах хэрэгтэй юм.
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
“Түймрийн аюултай үе” нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг бөгөөд энэ үеэр иргэд гал түймрийн аюулаас сэрэмжлэх хэрэгтэй юм.
ЭХ СУВАЛЖ:МХЕГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна