Хог хаягдлын тухай хуульд:
9.1.6 зүйлд иргэн, 9.2-д аж ахуйн нэгж, байгууллага ил задгай хог хаягдал шатаахгүй байх үүрэгтэй гэж заажээ.
Энэ хуулийг зөрчвөл, уг хуулийн 23.1.7-д зааснаар иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм байна. Өөрөөр хэлбэл, хог шатаасан иргэн 240 мянган төгрөгөөр, байгууллага 480 мянган төгрөгийн хариуцлага хүлээнэ.
Болзошгүй аюул эрсдэлээс сэргийлж, Нийслэлд ил задгай хог хаяж, шатаахыг хориглодог билээ. Урин дулаан цаг ирж иргэд хашаа хороогоо цэвэлэж хогоо ихээр шатааж байна. Мөн иргэд, албан байгууллагууд зориулалтын бус бүсэд хог хаяж, шатаах явдал цөөнгүй гарах боллоо. Үүнийг хариуцлага тооцох хуулиар зохицуулсан зүйл, заалт байдаг. Хаврын хуурайшилттэй энэ үед хогоо ил задгай шатаахгүй байх хэрэгтэй.
А.ЦЭРЭНДУЛАМ