ОФФШОРГҮЙ МОНГОЛ ЖАГСААЛ СҮХ ЖАНЖНЫ ТАЛБАЙД

2017-04-17  

Оффшоргүй Монгол цуглаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон. Талбай битүү дүүрэх байх гэсэн хүлээлт байсан ч, Сүх жанжны хөшөөний урд талд багагүй тооны хүмүүс цугларсан. УИХ-ын гишүүн асан Ганбаатар, ахмадын холбооны дарга Баасан нарын олны танил хүмүүс уг цуглааныг удирдав.

Мөн Намгүй Монгол гэх хөдөлгөөн бий болсон байна. Түүний зохицуулагч Эрдэнэбаяр нарын хүмүүс үг хэлж, газар шороог минь бүтэн хүлээлгэж өгсөн эх орноо алдаж буй тухай үг хэллээ. Юу ярьж, юу шаардсаныг нь жагсаалд цугласан иргэдийн өмнөө барьсан уриа лоозонгоос харж болно. Эрх мэдэлтэнгүүд иргэдийн шаардлагыг хүлээн автал суулт хийх болсноо иргэн Баасан хэлэв. Дээгүүрээ хуйвалдсан эрх мэдэлтэй оффшорчдоос үзэл бодлоороо нэгдсэн олон түмэн хүчтэй гэдгийг онцоллоо. Цуглаанаас иргэдийн суултад шилжсэн байна.

 

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?