МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙНХӨН АЗИЙН АШТ-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХАСУУЛЖЭЭ

2017-04-17  

Энэтхэгийн Дели хотод ирэх 5-р сарын 10-14-ны өдрүүдэд зохиогдох насанд хүрэгчдийн Азийн АШ Чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн эрхийг хассан шийдвэрийг ОУЧБХ-ноос ирүүлжээ.

Шалтгаан нь маш энгийн тэмцээн эхлэхээс 2 сарын өмнө баг, тамирчдынхаа бүрэн мэдүүлгийг л өгөх ёстой байдаг журмыг Монголын ЧБХ хангаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл тэд мэдүүлгээ хоцроожээ. Хэрвээ ААШТ-д оролцоогүй тохиолдолд Дэлхийн АШТ-ээс автоматаар хасагддаг журам үйлчилдэг ажээ.

Монголын Чөлөөт Бөхийн Холбооныхон бүхий л арга замаар тамирчдаа ААШТ-нд оролцуулахаар хөөцөлдөж буй юм байна. ОУЧБХ шийдвэрээ эргэж харж, өөрчилнө гэдэгт нь их эргэлзээтэй гэж эх сурвалж мэдээлж байна. Хэрвээ Азийн АШТ-ийг өнжвөл, Дэлхийн аваргыг ч бас өнжих болох нь. Тамирчдын урсгасан хөлс, багш дасгалжуулагчдын хийсэн судалгаа, тактик бүгд хий хоосон урсахад ойртсон байна. Энэ бол тус холбооны үйл ажиллагаа хэрхэн доголдож буйн нэг илрэл болжээ. Өмнө нь тамирчдынхаа визийг авч чадаагүйгээс болж, бөхчүүдээ орхиж, дасгалжуулагч багш нар нь өөрсдөө барилдаж байснаасаа ч сургамж аваагүй байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БАЙНГА Л АСУУДАЛ ГАРГАХ ЮМАА. ДОТРОО ҮНЭХЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДОЛТОЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ. 2017-04-17
tsogtoo:hairan hudulmur.tamirchid hiisen dasgal surguulalt ingeed unguruh gejuu.arai ch dee 2017-04-17
Puujee:estoi zambaraagvi yumaa 2017-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?