Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХЭВЛЭЛТ ЗОГССОН ТУЛ ШАР ҮНЭМЛЭХЭЭР ЗОРЧИХЫГ ЗӨВШӨӨРӨӨД БАЙНА

2017-04-18  

Дорнод аймгийн хэмжээнд энэ оны 2-р сарын 1-нээс эхлэн жолооны үнэмлэхний хэвлэлт зогсоод байгаа. Ирэх 7-р сарын нэгнийг хүртэл хэвлэгдэхгүй гэсэн мэдээллийг цагдаагийн газраас  өгч байна. Тийм учраас хуучин шар үнэмлэхээр зорчихыг зөвшөөрөөд байгаа юм байна.

Жил бүрийн өдийд жолооны үнэмлэх хэвлэх компанийн сонгон шалгаруулалт явагддаг. Үүнээс үүдэж жолооны үнэмлэх хэвлэлт зогсдог. Энэ жилийн тухайд 7-р сарын нэгнийг хүртэл хэвлэхгүй гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгч байна. Жолооны үнэмдлэх хэвлэгдэхгүй байгаатай холбогдуулан хуучин шар үнэмлэхийг солих ажил ч зогсож, улмаар шар үнэмлэхээр хөдөлгөөнд оролцуулж байгааг тодотголоо.

 Харин эрхээ хасуулсан жолооч нарын тухайд эрх хассан хугцаа нь дуусгавар болсон тохиолдолд жолооны шалгалтаа өгч үнэмлэх авах материалаа бүрдүүлэх боломжтой байна. Энэ тохиолдолд 3 сарын хугацааатай түр үнэмлэх  авах боломжтой бөгөөд ингэхдээ зөвхөн Улаанбаатар хот дахь лицензийн төвөөс өөрийн биеэр очиж авах  юм байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?