ХУЛГАЙН ТЭЭВЭРЛЭЛТЭЭС БОЛЖ ОРОН НУТГИЙН ЗАМД ОСОЛ АВААР ИХЭЭР ГАРЧ БАЙНА

2017-04-18  

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан ихээхэн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байгаа билээ. Үүний нэг нь хүний нөөцийн чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бий болгох зорилгоор үйлдвэрийн газрын ажилтан, алба хаагчдад зориулсан сургалт  юм. Энэ удаагийн сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 53 автотээврийн хяналтын улсын байцаагч хамрагдлаа.

Манай улсад орон нутгийн зам тээврийн ослоос шалтгаалан жил бүр олон зуун хүн хорвоог орхиж, амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Үүний гол шалтгаан нь хууль бус тээвэрлэлт буюу хулгайн тээвэр юм. Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч юм. Автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сургалтын зорилго оршиж байна.

Мөн тус сургалтын хүрээнд сүүлийн 7 жил хувцас, хэрэгслээр хангагдаагүй байсан байцаагч нарт ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах үүднээс  иж бүрэн дүрэмт хувцас, хэрэгслээр ханган ажиллаа гэж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Аюуш:Анхааруулсаар байтал манай иргэд төлбөр хурдан явах гэснээс бол орон нутгийн замд осол аваар их гарч байгаа нь үнэн.Тэгээд дандаа приус машин ослын дийлэнхийг эзэлж байна 2017-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?