НАЛАЙХЫН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАРЫН ИВЭЭН ТЭТГЭСЭН УРАЛДААНЫ ҮЕЭР ЭЭЖ, ХҮҮ ХОЁР МАШИНД ДАЙРУУЛЛАА

2017-04-18  

“Mongolian Pajero Club”-ээс зохион байгуулсан “Scorpion4x4” 2017 Бартаат замын уралдаан”-ыг үзэж байсан бага насны хүүхэд болон нэгэн эмэгтэйг дайрсан хэрэг гарсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байсан. Цагаан өнгийн “Nissan Tiida” машины жолооч ээж, хүү хоёрыг дайрсан бөгөөд тэрбээр согтуу байсан талаар эх сурвалжууд өгүүлсэн юм. Жавар тачигнасан хаврын сэрүүн тэр өдөр цугласан олон хүүхдийг гаргаж авахын тулд машиныг унагаж холдуулсан тухай ч эх сурвалжууд өгүүлж байна лээ. Осол болсны дараа хүүхдийг түргэний тэрэг авч явжээ. Налайх дүүргийн цагдаагийн газартай холбогдоход “Ийм хэрэг гарсан нь үнэн, одоогоор хэргийг шалгаж байна. Хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа” гэсэн байна. Мөн энэ уралдааны дараа дайруулсан эмэгтэйн нөхөр  "Эхнэр, хүү хоёр маань эсэн мэнд байгаа. Цаг алдалгүй машиныг өргөн зайлуулж, хүүгийн минь амь насыг аварсан бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээсэн аж. Хохирогчийн талын хүн хэдий ингэж хариулсан ч аливаа осол гэмтлийн уршиг хожим хойно илэрдэг.

Ямартай ч тэрхүү ослоос үүдэн Налайх дүүргийн Захиргаа уралдааныг яаралтай зогсоосон юм. Үүний шалтгаан нь Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тухайн  уралдааныг зохион байгуулахад туслалцаа үзүүлэн 5 сая төгрөгийн хандив өгчээ. Нэг ёсондоо хандив өгч, уралдаан зохион байгуулахыг хөхүүлэн дэмжсэн байна. Зарим нэг нь моринд нугасгүй бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар төмөр хүлэгт дурладаг нэгэн гэдгээ харуулж ийнхүү уралдаан ивээн тэтгэж, түүний уршгаар ээж, хүү хоёр машинд дайруулсан ноцтой хэрэг гарлаа.

Хаврын цагт морин уралдаалга зохион байгуулснаас болж хүүхдүүд гэмтэж, амь эрсдэж байна гэх хэл ам таталж дуусаагүй байхад залуусын дурладаг төмөр хүлгийн уршгаар хүүхэд гэмтсэн нь харамсалтай. Ер нь хөрөнгө мөнгө, албан тушаалын бараа харвал хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө цацаж, онгирдог “ноён зан” манайханд нийтлэг ажиглагддаг. Налайх дүүрэгт энэ байтугай шийдэх асуудал зөндөө байхад Засаг дарга Ч.Раднаабазар машины уралдаан мэтийг ивээн тэтгэж яваа нь юутай мунхаг. Иймээс зугаа цэнгэл, баяр наадамд төсвийн мөнгө зарцуулж, ард түмний хөлс хүчийг үнэгүйдүүлж байгаа Засаг даргадаа хариуцлага тооцохыг Хотын дарга С.Батболд танаас хүсч байна. Та бүхний томилсон дарга ийм л ажил хийж явна. Хүүгийн ирээдүй хэрхэхийг тааж мэдэхгүй шүү дээ. 

 

 

Эх сурвалж : Mongolcomments.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хуягаа:Зохиох юмаа олж ядсан юм. Налайх дүүрэг хамгийн муу зохион байгууллалттай дүүрэг гэж тодорхойлогдсон байсан. Засаг дарга нь ийм хүн байжээ. Ичмээр юмаа... 2017-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?