Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ 10 ИРГЭН ХААНА

2017-04-19  

Дорнод аймагт цэргийн дүйцүүлэх албыг 10 иргэн хаах квот тогтоожээ. Дүйцүүлэх албанд сум бүрээс 1-2 иргэн хамрагддаг байсан бол энэ жилээс эхлэн дүйцүүлэх албыг нэг жилд нэг сумаас бүрдүүлдэг байхаар өөрчлөлт оруулсан байна.

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаа хиргэдийн тоог улсын хэмжээнд 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог. Энэ жил мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах дүнг  5,052.230 төгрөг байхаар тогтсон юм.  Дорнод аймгийн тухайд  дүйцүүлэх албыг сум түр бүрээс нэг хоёр иргэн хаадаг байсныг өөрчлөн нэг жилд нэг сумаас дүйцүүлэх алба хаах иргэдийг бүрдүүлэх болсон байна. Ингэснээр дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн үүргээ биелүүлэх хариуцлага өндөрсөнө, ялангуяа онцгой үед дайчлахад хялбар болно гэж үзэж байна. Энэ жил Дорнод аймгийн хувьд дүйцүүлэх алба хаах иргэдийг Цагаан-Овоо сумаас авна 

Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлнэ.  Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох ёстой юм.

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?