Энэ онд боловсролын салбарт шинээр барилга барихгүй, өмнөх жилүүдийн баригдаж дуусаагүй барилгын ажлыг дуусгана гэж байна. Улсын хэмжээнд барилгын ажил нь дусаагүй 300 барилга байна.
Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаагаас энэ онд хөрөнгө оруулалтын ажил хаана хаанаа багассан байдалтай байна. Тухайлбал, боловсролын салбарт шинээр хөрөнгө оруулалтын ажил гэхээсээ илүү хуучин баригдаж дуусаагүй барилгын ажлуудаа ашиглалтанд оруулах, барьж дуусгах үр ашгийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингээд хөрөнгө санхүүгийн гацаанд байгаа 300 барилгаас бага зардалтай барилыгн ажлуудыг дуусгахаар болсон байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүдийн тойргийн тоогоор цэцэрлэг барих ажлыг санаачлаад байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн 2017 оны улсын төсөвт бөоловсрол, соёл урлаг, спортын салбарт барилгын засвар үйлчилгээнд зориулж аймаг бүрт 140 сая төгрөг төсөвлөсөн. Дорнод аймгийн тухайд Төв номын сан, Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн засваруудын ажлууд хийгдэх юм. Мөн Баянтүмэн болон хэрлэн суманд концессын гэрээгээр цэцэрлэг барихаар тооцоолжээ.
А.ИЧИНХОРЛОО