УИХ ГИШҮҮДИЙН БАЙДАГ Л ӨНГӨ ТӨРХ, ЭНЭ ШҮҮ ДЭЭ

2017-04-20  

Сонгуулийн дараа жил төр ч хатуу, гишүүд ч хүйтэн хөндий болдог. Дүлий дүмбэ оргидог ч гэж тэднийг хэлэх нь бий. Энэ сонгуулийн дараа жил гишүүдийн гаргадаг авир зан юм. Хууль батална, тэр нь иргэдийнхээ эрх ашигт харшилсан. Үнэ өсгөсөн, татвар нэмсэн ийм л хуулийг баталдаг. Түүнийгээ ОУВС-ийн санал, үүнээс зөрөх боломжгүй гэдэг нэрээр 8 төрлийн татвар нэмэх болов. "Улсын төсөвт дутаж буй 40 шахам тэрбум төгрөгийг ард иргэдээс татаж авах татвараар бүрдүүлнэ" гэж Сангийн сайд Чойжилсүрэн хэлж сууна. Ард иргэдээ чангалах болов. Үүнийг иргэд эсэргүүцсэнгүй. Ихэнх нь ядуу болсон учраас татварын асуудал сонирхол татсангүй гэж хэлж болно.

Харин Оффшорын хуулийг эсэргүүцсэн нэг хэсэг гарч ирэв. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, хуульч Баасан эмэгтэй нар цуглаан хийж түүнийгээ оройлов. Олон ч хүн цугларсангүй. Цуглаанаас суултад шилжсэн. Хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 86 настай Дуламжав хөгшний хамт нэжгээд хүмүүс суултад шилжив. УИХ-аас нэг ч гэсэн гишүүн тэднийг сонсох гэж өрөөнөөсөө шагайсангүй. Шаардлага биелүүлэхээс нааш буухгүй гэж байсан суулт 48 цаг ч бололгүй таржээ. Шалтгаан нь, 22 -той хамгийн залуу суугч ухаан алдаж, бие нь мууджээ. Гэтэл хаврын хавсаргатай, цас бороо хаялсан шөнийг 86 настай хөгшин ажралгүй давсан байхад залуучуудаас нь ухаан алдаж, эмчийн тусламж дууджээ. "Гадаа цаг агаар муу байгаагаас хамаарч суугч залуугийн бие муудсан байна. Хүмүүсийн амь нас эрсдэх магадлал байна. Дулаан байр сав, ядаж зузаан эсгий дэвсгэр ч алга. Гадаа задгай нөхцөлд энэ маягаар удаан суух нь иргэдийн эрүүл мэндэд хохиролтой. Суултыг зогсоох шаардлагатай. Хүний амь нас эрсдэх тохиолдолд зохион байгуулагчид хариуцлагыг нь хүлээнэ" гэж хэлсэн нь суулт тарах нөхцөл болсон байна. Тэднийг 48 цаг суулт хийхэд иргэд, сонгогч гээд хайгаад, харайлгаад байдаг нэг ч гишүүн ирж уулзаагүй байна. Ядаж нэг эмэгтэй гишүүн ч гарч ирээд, асуудал шийддэггүй юм аа гэхэд, амар мэндийг нь асуугаагүй байна. Иргэд суугчид тарсан. Гэхдээ тэдний гомдол улам нэмэгджээ.

 

 

Ж.БААТАРЦОГТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?