ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ХҮМҮҮС ТОЛГОЙ, ЦЭЭЖ, ХӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ ГЭМТЭЛ АВДАГ НЬ ТОГТООГДЖЭЭ

2017-04-20  

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтсэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл :

  • Толгой-26,8%
  • Хүзүү-3,9%
  • Аарцаг, нуруу-7%
  • Бөгсөн бие-4,7%
  • Хөл-25%
  • Нүүрний хэсэг-6,9%
  • Цээж-8,7%
  • Хэвлий-5,5%
  • Гар-7,9%
  • Бүх биеийн хэсэг-1,8%  тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53% нь толгойдоо, 19% нь цээж, 10,4% нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8% нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогдсон. 

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хмгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50%-иар, ард суусан зорчигчийг 25-75%-иар бууруулдаг гэсэн тоо баримт бий. Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшээрэй. 

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?