Германы нийслэл Берлин хотноо өнгөрсөн 04 сарын 13-17 хооронд FIBA EASTER CUP MOABIT олон улсын тэмцээн амжилттай болж манай улсын өсвөр үеийн U14 насны хөвгүүдийн шигшээ баг хос мөнгөн, хүрэл медалийн болзол хангаад байсан бөгөөд өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тус тэмцээний хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрлийн төлөө Литва улсын багийг 49:39-өөр хожин медалийн тавцанд зогсожээ. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, мөнгөн медаль хүртсэн юм.Харин хөвгүүдийн U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай манай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртлээ. Тэд Германы багтай финалд учраа таарч, 40:33-аар ялагдсан юм.
Ийнхүү Германыг зорьсон Монголын ирээдүй болсон сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлэн буурал тивийн дэвжээнд ур чадвараа гайхуулсаар хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Тус тэмцээнд Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцон, арвин амжилт үзүүлсэн эх орондоо хүрэлцэн ирлээ.
Эх сурвалж : МҮСБХ