Хүчтэй өрсөлдөгчид ирсэн. Хонгконгийн 3 эмэгтэй гэхэд л 3-лаа нэгбүрчилсэн төрөлд оролцоно. Тэгэхлээр өрсөлдөөн ширүүн байх болно гэдгийг амлах байна. Манай охидын хувьд мөчөөгөө үзэх хэд хэдэн теннисчин бий. Саяхны Азийн АШТ-нд эхний 64-т шалгарсан Должинзуу, хожигдсон ч өөрийгээ харуулсан Ундрам, Азийн АШТ-ийг өнжсөн Батхишиг нарын хэрхэн тоглохыг хорхойтнууд сэтгэл даран хүлээж байна. Монголын ширээний теннисний хөгжил бусадтай эн тэнцүү эгнээнд ирсэн гэдгийг энэ олон улсын тэмцээн харуулна гэж МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга ярилцлага өгөхдөө хэлсэн.