ЗӨРЧИЛТЭЙ БАРИЛГУУДЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-04-21  

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллалаа.
Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн. Үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-уул дүүрэгт 4, Сонгино хайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байна.Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ. 

Үүнээс албадан буулгуулах дараах 4 барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд :

• ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
• ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
• БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;
• БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг буулгах шаардлагатай байна. 

Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу НМХГ-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсгийг буулгаж байна. Уг барилга нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд :

• Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан.
• Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй
• Эскиз, батлагдсан зураг төсөлгүй
• Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн. 
• Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан
• Инженерийн шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан 

Иргэн Ц.Машбат буулгах зардлаа өөрөө гаргаж байна. Барилгыг буулгах ажилд НМХГ-ын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжинэ.

 

 

Эх сурвалж : НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Shuree:Bi Han uulin irgen lav l minii medeh tuv zam daguu 2 ch aimar barilga baina eniig nuraahgui l yum baihdaaa?????bas l erhten darhtanguudin l yum baigaa bizdee...baigaad l baih yum bailgasaar l baih yum baihdaa???? 2017-04-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?