БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН СОРИЛДОО ХАМРАГДААРАЙ

2017-04-24  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөв дүгээр сард авах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэхүү сорилыг хүн амын эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтоох зорилгоор 2010 оноос хойш явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд хүн амын 10 хувь нь хамрагдсан байна.  Тус сорилд хамрагдсанаар  хүн өөрийгөө бүрэн хянах боломжтой болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг тогтоох сорил орон даяар явагдаж байгаа билээ.

Энэ хүрээнд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан, албан хаагч зэрэг 7-64 насны 1000 гаруй иргэнээс хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч эхлээд байна.

Иргэн та “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн  түвшин тогтоох сорил”-д хамрагдсанаар хувь хүн, гэр бүл, хамт олон, өөрийн бие бялдар, эрүүл мэндээ хянах,өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Иймээс иргэн бүр хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг тогтоох сорилдоо идэвхитэй хамрагдахыг дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос  уриалж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?