ХҮНИЙХ ШИГ НҮДТЭЙ АМЬТАД

2017-04-25  

Гүржийн тэмдэглэл

                  

Гүржийн зураач Нико Пиросмани янз бүрийн ан амьтад их зуржээ. Тэдгээр амьтдад нь хүнийх шиг нүдтэй. Бүр зураачийн өөрийнх нь нүдээр бидэн рүү харна. Зураач 1900-аад оныг дамжин амьдарч бүтээж байв. Хоёр мянган зураг зурсан ч дөнгөж 300 гаруйхан л үлдсэн байна. Зургуудыг нь хүмүүс амьд ахуйд нь тоосонгүй. Тэгснээ сүүлд нь ойлгож үнэлж шүтэн биширчээ. Тэр зургаа маш хурдан зурдаг байв. Дахиж огт засаж янзалдаггүй шууд л дуусгадаг байж. Маш ядуу зүдүү амьдарсан ч зурсаар байлаа. Зураг зурах бөх бат зотон даавуу авах мөнгө байхгүй учраас хоолны ширээ бүтээдэг хулдаасны ар дээр ихэнх зургаа зурж үлдээсэн. Хүмүүсийн баярлаж наргиж идэж ууж байгаагаар их зурдаг байв. Идээ будаа, дарс жимс дүүрэн өрсөн зоогийн ширээний ард суугаа хүмүүсийн олон хөрөг бий.

Пиросмани зураачаа мэдэхгүй Гүрж хүн байхгүй. Үндэснийх нь бахархал. Гүрж орохдоо та нар “Түлээ зарагч” “Загасчин”, “Сартай шөнөөр баавгай”, “Маргарита”, “Анааш”, “Бегосын нөхөд” гээд нэрд гарсан зургуудыг олж үзээрэй. Гүрж улс даяар Тбилис болон бусад хотуудын зоогийн газрууд, баарны хананд Пиросманий уран зураг өлгөөстөй тааралдах нь элбэг юм. Тэдгээр зургууд дээрх баавгай, нохой, үхэр, гахай, үнэг, туулай, тахиа, галуу нь үзэгчид рүү хүний нүдээр ширтэн сэтгэл зүрхийг нь нэвт сонжин харцгаасаар.Амьтдын харцнаас хүмүүс өөрсдийн муу санаагаа олж харж чадсан болов уу?...      

  

 

 

 

Ө.Рагчаасүрэн

Тбилис- Дархан хот. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ahdaa amjilt hezee ywaad irew eee 2017-04-25
demjigch:nutgiin olon chine demjdeg shuuu hezee newtruuleg garah we 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?