ЛЕД ГЭРЭЛТЭЙ ЗАМЫН ТЭМДЭГ СУУРИЛУУЛЛАА

2017-04-25  

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурилууллаа. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С - +70оС температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.

Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурилууллаа гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:gant****n gazar bgaa yumuu haranhuid harnaaa 2017-04-25
zochin:iim saihan naraar tsenegledeg olohoor olon gazar taviasee 2017-04-25
zochin:gemtliin emnelegiin haralsaa ger horoolol saldag uulzbar hiimeer bnaaa 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?