Нүүр   /  

ОРХОН АЙМГИЙН УРАН ҮЙЛЧИД ТОДОРЛОО

2017-04-25  

Оёдолчин бүсгүйчүүд өөрсдийн урласан бүтээлийг уралдаан сойхоор ирж байгаа нь энэ. “Сэтгэл хөдлөөд, баяртайбайна” хэмээн хөөр­сөн бүсгүйчүүд тэм­цээн эхлэхийг тэсэн ядаж хүлээж байв.

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас зохион байгуулж буй. Энэуралдааны салхийг хагалж Орхон аймгийн уран үйлчид өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд нийт 70 орчим бүтээлийг сойжээ. Үүнээс 40 орчим нь бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Аймгийн аварга “Уран үйлчин”-ээр Цэрэндоржийн Анхтуяа шалгарсан бөгөөд тэрээр 1998 оноос оёдол хийж эхэлжээ. Харин аймгийн дэд аваргаар Хишигдоржийн Туул то­дор­сон юм. Мөн дэд аварга үйлчнээр Батын Нүрзэдмаа тодорч оролцогчдыг манлайллаа. Б.Нүрзэдмаа нь “Уран элбэг” компанийг үүсгэн байгуулж аймагтаа жижиг үйлдвэрлэл эрхлэн найман хүнийг ажлын байраар хангаж буй чадварлаг эмэгтэй хэмээн “Эрдэнэтийн оёдолчдын холбоо”-ны тэргүүн Н.Бэхбаатар ярилаа.

Энэхүү уралдааны авар­гуу­дад японы “Juki” брэндийн оёдлын машин, мөнгөн шагнал гардуулсан юм.

БҮСИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРЭГТЭЙ “ҮЙЛЧИН”

Шалгаруулалтад оролцогсдыг дүгнэх хэцүү даалгаврыг “UB cotton” компанийн захи­рал, дизайнер С.Баясгалан, “Steppe work wear” компанийн зөвлөх мастер Ө.Хашхүү нар гүйцэтгэсэн юм. Шалгаруулалтад оролцож буйбүтээгдэхүүнийг урла­сан оёдолчдын чадвар сайн байгааг шүүгчид ярьж байлаа. Энэ удаагийн шалгаруулалтыг мэргэжлийн ур чадвар, загвар дизайныг харахын зэрэгцээ олон нийтэд таа­лагдах эсэхийг нь харгал­заж буйгаа шүүгч С.Баясгалан хэлсэн. Аймгийн аваргыг гурван байраар шалгаруулахаас гадна бүсийн уралдаанд оролцох эрхийг гардуулах учиртай. Тиймээс энэ удаагийн уралдаанд оролцсон бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь бүсийн тэмцээнд оролцох эрхээ гардсан юм. Бүсэд өрсөлдөх оёдолчдын дунд Д.Гэрэлтцогт гэх залуу орсон нь содон байлаа. Тэрээр Орхон аймгийн тариаланч бөгөөд багаасаа юм оёж сурсан тухайгаа хуучилсан. “Баяр, наадмын үеэр ах дүү болон гэр бүлийнхэндээ дээл урлаж өгдөг. Багадаа ээждээ тусалж дээл оёж сурсан. Энэ удаагийн тэмцээнд зүгээр л ороод үзмээр санагдсан. Бүсийн тэмцээнд орох болсондоо маш их баяртай байна” гэв.

Орхоны уран үйлчид анх удаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэмцээнд оролцохын тулд цаг зав, сурч мэдсэн бүхий л ур ухаанаа дайчлан оролцсон нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа үйлчин бүсгүйчүүд ам уралдан ярьж байв. Мэдээж анхны удаа зохион байгуулж байгаа тэмцээн учраас алдаа оноо байгааг тэд үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч хүч хөдөлмөрийг үнэлэхээр төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Уран үйлчин-2017” улсын уралдаан цаг үеэ мэдэрсэн, бодит амьдралд нийцсэн сайхан тэмцээн болсныг Орхончууд тэмдэглэлээ. “Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах салбарын нэг нь яахын аргагүй хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс оёдолчдыг алдаршуулах, тэдэнд урам зориг өгөх тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай” гэж “Эрдэнэтийн баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Түмэнжаргал онцоллоо.

ОЁДОЛЧДЫГ НЭГТГЭХИЙГ ЗОРЬЖЭЭ

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааны зорилго нь оёдолчин, үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэхэд оршиж буй. Түүнчлэн энэ уралдаанаар дамжуулан хөнгөн үйлдвэрийн салбарын судалгааны ажлыг хийж буй. Ингэснээр тухайн аймаг орон нутаг болон бүс нутагт үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлжээ. Энэ нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн төсөвт тодорхой хэмжээгээр мөнгө төвлөрүүлэх эх үүсвэр болох юм. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, улсын эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нь бас нэгэн зорилго юм байна. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад Орхон аймгийн Тамгын газар, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдааны төв, “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Баясгалан, “Эрдэнэтийн унаган залуус” ТББ, “Эрдэнэтийн оёдолчдын холбоо” ТББ хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Орхон аймагт зохион байгуулсан уралдааны оролцогч Б.Баяржаргал “Бидний хөдөлмөр, бүтээлийг үнэлэн, өрсөлдүүлж байгаад нь баяртай байна. Ер манайхаас бусад салбарт улсын уралдаан зарлагддаг. Оёдолчдын тухайд загвар шоу, тэмцээнд л оролцдог” гэв. Тиймээс оёдолчдыг алдаршуулах нь нийгмийн шаардлага болсныг энэ уралдаанаас харж болох юм. Цаашлаад хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд түүчээлэх оёдолчдыг сонгон шалгаруулснаар гэрэлт ирээдүйн эхлэл байх болно хэмээн “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг хэллээ. Хөшигний ард үлддэг, нийгмийн бүхий л салбарынханд хүрч үйлчилдэг оёдлын салбарын ажилтан, мэргэжилтнүүдийг алдаршуулж байгаа энэхүү уралдаан 21 аймгаар үргэлжлэх юм байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ene zurag nu bolohgui bhiiin yaj harahiin bol 2017-04-25
zaluu:damdin ahaa tanai egch baigaa shuuu haraarai 2017-04-25
zaluu:amjilt uilchin usguichuudeee 2017-04-25
zochin:emegtei hun **** zuu hundlun barij surah heregtei 2017-04-25
zochin:ene saihan zuilee sain surtchilah heregtei manaihaan 2017-04-25
zochin:zurag ni haragdahgui bnaa uuriiguu harmaar bna 2017-04-25
zochin:manai gerlee zaluu mu7ndag shuu andaa 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?