“MONGOLIAN PROPERTY AWARDS" ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-04-26  

Барилгын салбарын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа болох -“Mongolian Property Awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдахад цөөхөн хоног үлдлээ. Энэхүү үйл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлан зохион байгуулж буй "М Жи Эл Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ЗУНДУЙ-тай товчхон ярилцсанаа хүргэе.

-“MGL" компаниас эрхлэн "Mongolian Property Awards ёслолын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үйл ажиллагааны гол зорилго, ач холбогдолыг Та юу гэж харж байна?

-Улс орны хөгжлийн нүдэнд харагдах нэг бодит хэмжүүр бол бүтээн байгуулалт. Энэ үүднээс харвал, барилга үл хөдлөх хөрөнгийн салбар маш эрчтэй хөгжиж буй бөгөөд сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлт бууралттай холбоотойгоор өрсөлдөөн шинэ төвшинд хүрсэн. Тиймээс нэг талаас энэ бүтээлч салбарынхныхаа үйл ажиллагааг нийгэм, олон нийтэд таниулан сурталчлах, нөгөө талаасаа салбартаа манлайлагч, шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой тус арга хэмжээ анх 2016 онд зохион байгуулагдсан ба 2010–2015 оны хооронд ашиглалтанд орсон барилга байгууламжуудыг хамруулан шилдгүүдийг шалгаруулсан бол энэ жил зөвхөн 2016 онд ашиглалтанд орсон барилга байгууламжуудыг хамруулж нэр дэвшүүлэн шалгаруулалтыг явуулж байгаагаараа онцлог юм.

Цаашид жил бүр уламжлан зохион байгуулагдах тус арга хэмжээгээр  барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилга захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчдэд урам өгсөн нэр хүнд бүхий томоохон арга хэмжээ болж байгаагын хэрээр тэдгээрийг хооронд нь холбох, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлэх орчныг бий болгосон арга хэмжээ болохын зэрэгцээ жилээс жилд цар хүрээгээ тэлэн улам боловсронгуй, ёслол төгөлдөр зохион байгуулах, шударга өрсөлдөөн, ил тод байдлыг тулгуурлан, салбарын хэмжээнд тодорхой хэмжүүр тогтоох зорилготой юм. 

Ноднин барилгын салбарын борлуулалт тааруу, ивээн тэтгэгчид ховор байх магадлалтай нь эртнээс мэдрэгдсэн тул манай компани дангаараа шууд 70 сая төгрөг, шууд бусаар 30 сая төгрөг, нийт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн салбарынхаа шилдэгийг шалгаруулах буухиаг таслалгүй, харин ч эсрэгээрээ үнэхээр ёслол төгөлдөр болсоныг www.propertyawards.mn веб хуудсаас үзэж болно. Харьцангуй жижиг зах зээлд энд тэндгүй шилдэг шалгаруулаад байхаар хэн шилдэг нь мэдэгдэхээ больсон тэр үед бид нэгдэж зохион байгуулсандаа баяртай байдаг.

-Монголд барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Шилдгүүдийг ямар босго шалгуураар хэрхэн шалгаруулах вэ? гэдэг сонирхол татаж байна.

-Нийт 16 номинацийн хүрээнд номинац тус бүр өөр өөр шалгууртай бөгөөд салбарын хэмжээнд өндөр төвшний мэдлэг туршлагатай 11 хүнээс бүрэлдсэн хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллахаас гадна барилгын салбарын гол түлхүүр байгууллагууд дэмжин хамтарч байгаагаас дурдвал Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг нэрлэж болно. Шүүлтийн ажиллагааг шударгаар буюу ямар нэгэн нөлөөллөөс ангид явуулах үүднээс шүүгчдийн бүрэлдэхүүнийг нууцалсан ба арга хэмжээний дараа нээлттэй зарлагдана.

Цаашид жилээс жилд шүүлт улам боловсронгуй болох ирээдүй тод харагдаж байна. Аливаа шагнал эзнээ олох, тэр тусмаа шүүлт шударга байвал урт удаан тогтнож, нэр хүнд нь өсдөг тул бид дотоод сургалтыг түлхүү сайн явуулдаг.

-Та Арга хэмжээнд хамтран ажиллаж байгаа байгууллагаас сая дурдлаа. Энэ жилийн хувьд хамтрагч байгууллагууд  болон дэмжиж ажиллаж буй байгууллагууд ямар онцлогтой байгаа вэ? Зарим нэгээс нь дурдвал?

Арга хэмжээний маань цар хүрээ нэмэгдэхийн хэрээр хамтрагч, дэмжигч болон ивээн тэтгэгч байгууллагуудын ач холбогдол  нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Макс” групп ажиллаж, дэмжигч байгууллагаар Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар,  Монголын барилгын үндэсний ассоциаци, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр MNC телевиз, “GoGo.mn” сайт болон Бизнес радио 98,9 ажиллаж байна. Мөн Сэлэнгэ Групп UPS олон улсын буухиа шуудан хамтрагч байгууллагаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

-“Mongolian Property Awards” ёслолын үйл ажиллагааны хөтөлбөрөөс товч боловч ил гаргавал?

 - Оролцогчдын тоо хязгаартай байгаа бөгөөд нийт 220 хүн оролцохоор бүртгэл хийгдэж байна. Арга хэмжээний хөтөлбөрийн хувьд зочидод зориулсан босоо хүлээн авалт болох ба босоо хүлээн авалтын үеэр ивээн тэтгэгч байгууллагад арга хэмжээнд оролцогчдод танилцуулга хийх боломж олгож байгаагаараа онцлогтой юм. Арга хэмжээнд оролцогчид VIP гэдэг утгаараа барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч болон гэрээлэгч компаниудын төлөөлөл оролцож байгаа мөн тэдгээрийн дийлэнх гүйцэтгэх удирдлагууд буюу шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд оролцож байгаа тул арга хэмжээнд оролцогчид хоорондоо танилцах мөн хамтын ажиллагааны санал тавих, тохиролцоонд хүрэх боломжоор дүүрэн байх юм.

Түүнчлэн манай арга хэмжээнд Барилга хот байгуулалтын сайд болон яам, агентлагууд төрийн байгууллагын төлөөлөл, УИХ гишүүдээс авахуулаад нийт 50 зочид уригдан оролцож байгаа юм.

- “Mongolian Property Awards” яг хэзээ зохион байгуулагдах билээ?

-Яг өмнөх жилтэйгээ ижил 4 дүгээр сарын 29-ний өдөр болно. Цаашдаа ч энэ өдрийг "Mongolian Property Awards”-ын өдөр болгон хоногшуулна.

-Жил бүрийн 4-р сарын 29-ний өдрийг “Mongolian Property Awards”-ын брэнд өдөр болох нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Жил болгоны энэ өдөр “Mongolian Property Awards” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг болно гэж хэлэхэд таатай байна.

Сүүлийн үед манай бизнес эрхлэгчид маань үйл ажиллагааны төлөвлөгөөгөө жилээр нь гаргаад эхэлчихсэн болохоор манай арга хэмжээ маань жил болгоны нэг өдөр зохион байгуулагдаж байхаар болсон аль аль талдаа ихээхэн ач холбогдолтой юм.

-“Mongolian Property Awards” арга хэмжээний цаашдын зорилт зорилго, цар хүрээг Та хэрхэн харж байгаа вэ?

Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд барилга бүтээн байгуулалт их ажил төрийн болон хувийн хэвшлийн оролцоотойгоор маш эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч Улаанбаатар хотын хувьд жишээ авахад ойролцоогоор хүн амын 40 гаруй хувь нь л орон сууцанд амьдарч байна. Тийм учраас цаашдаа асар том барилга бүтээн байгуулалт бидний өмнө хүлээж байгаа болохоор Манай арга хэмжээний цар хүрээ, ач холбогдол ч гэсэн жилээс жилд барилгын салбарынхандаа урам өгсөн  тэднийхээ үйл ажиллагааг дэмжсэн ёслол төгөлдөр арга хэмжээ байх болно гэдэгт итгэлтэй байна.

Бид 04 дүгээр сарын эхээр Asian Property Awards арга хэмжээг зохион байгуулагчдыг Монголд урьж уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар манай арга хэмжээнд шилдгээр шалгарсан барилга байгууламжуудыг тус арга хэмжээнд Монголоос төлөөлөн оролцуулах боломжууд болон манай Mongolian Property Awards арга хэмжээний дараа гарах Mongolian Property Report сэтгүүлд хамтран ажиллах, түүнчлэн Сингапурын үл хөдлөх хөрөнгийн PropertyGuru буюу ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллаж шилдгээр шалгарсан барилга байгууламжуудад хөрөнгө оруулалтыг татах тухай яриа хэлцлүүд хийгдэж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байгаа. 

Иймд манай арга хэмжээнд шилдгээр шалгарсан барилга байгууламжуудад олон олон боломж бололцоонууд нээгдэхээс гадна, нийгэм олон нийтэд таниулах, үнэ цэнийг бий болгож хүндэтгэл үзүүлэх барилгын салбарын чухал ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ болно гэдгийг тодруулж хэлэхийн ялдамд Mongolian Property Awards ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох сонирхолтой байгууллага хувь хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг сонордуулахад таатай байна.

-Баярлалаа. Таны үйл хэрэг саначлан бүтэхийг хүсье.

Баярлалаа.

2016 ОНД ШАЛГАРСАН “MONGOLIAN PROPERTY AWARDS”-ИЙН ШИЛДГҮҮД...

 

Ч.БЯМБАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Manaid saihan barilga baridag olon kompany bgaa ene kompaniydiig demjsen arga hemjee zohiogdoh gej bgaad bayartai bna. 2017-04-26
Доржпүрэв:Яаж сонгон шалгаруулалтаа хийдэг юм бол ? Энэ арга хэмжээг зохион байгуулагдахад ивээн тэтгэгчээр оролцож байгаа зарим нэг компаниуд байна. Би бол эсрэг байр суурьтай байна. Мах групп бол сайн барилга барьдаг хэдий ч оршин суугчдын эрхийг олон удаа зөрчсөн байдаг. Имй байхад яагаад энэ талыг нь харахгүй мөнгөтэй компани гээд дэмжээд байдаг юмуу. 2017-04-26
Анхням:Улам сайхан арга хэмжээ зохион байгуулаарай амжлт хүсье 2017-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?