МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮД 20-21 ЦАГИЙН ХООРОНД ЭФИРЭЭ ХААЛАА

2017-04-26  

Телевизүүд анх удаа улс төрчдийг эсэргүүцсэн акци хийлээ. УИХ-аар Зөрчлийн тухай хуулийг 60 хувь өөрчлөн хэлэлцэж эхэллээ. Энэ хууль 2015 онд батлагдсан ч 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжи ёстой байсан юм. Гэтэл ёсчлогдоогүй гэсэн нэрээр тус хуулийг 60 хувь өөрчилж их хурлаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулиар 230 хуулийн хариуцлага тооцох сакцыг нэгтгэж оруулсан бөгөөд 16 зөрчилд мөнгөн торгууль, нэмэгдээд эрх хасах шийтгэл, мөн гэртээ найз нөхдөө авч ирэх, хөзөр тоглох зэргээр үйлдэл гаргавал 30 хоног баричвлах зэрэг шийтгэлүүдийг тусгажаа.

Хамгийн гол нь эрүүгийн тухай хуульд байсан сэтгүүлч хүн гүтгэсэн тохиолдолд авдаг арга хэмжээг тус хуулинд шингээж сэтгүүлчид 2-10 сая, байгууллагад нь 100-200 сая төгрөгийн торгууль ногдуулах заалт оруулжээ. Хэвлэл мэдээллийн амыг боомилох хууль гэж хэвлэлийнхэн харж байгаа учраас ийнхүү өнөөдөр 20-21 хүртэл Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн сувгууд улс төрчдийг эсэргүүцэж эфирээ хаагаад байна. Үүнд Mongol HD, NTV, C1, Star, ETV, TM, TV5 MN25, UBS, Ulzii TV, TV8, Bloomberg гээд монголын топ телевизүүд бүгд нэгджээ. 

 

 

Г.ТЭГШЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Улс төричд арай дэндүү хууль баталж байгаа юм биш үү.Энэ арай хэтэрлээ 2017-04-26
Зулаа:Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн МАН гаргалаа. Урам хугарлаа. 2017-04-26
Доогий:Хэвлэл мэдээлэл зарим тохиолдолд арай хэтэрхий ажиллаж байгаа тэгэхээр ингэхээс өөр арга байгаагүй аливаа зүйлийг 2 талаас нь харж байх хэрэгтэй. 2017-04-26
Тулгаа:Хууль санаачилсан гишүүдийн нэрсийг ил болгоё. 2017-04-26
ZOCHIN:arai heterhii bnaa 2017-04-26
ZOCHIN:ENE TOGROH HEMJEE ARAI ARAI 2017-04-26
Irgen B:Mongolchuud sereh tsag bolsoon, hedii boltol namgand bgaa melhii shig dulii dumbe orgiod deerelhuuleed baij baih ve? irged hamag daramtiig uurch geeduur bgaa ulsuud ni arisaa hamga**** argaa ehnees ni avch ehellee. Darvaisan yumnuudiig hashraah yumsan, ymar ih durgui hurch bnaa. Bas ard irgediin nomhon hultsengui bdal ternees iluu uur hurgej bna 2017-04-26
Zochin:Hevleliihen uursduu buruutai. Yamarch mergejliin tuvshind sudalgaa notolgoogui medeelluudiig dam yaria suragaar sonsoj niited tugeedeg mash zambaraagui. Zuvhun uneniig niited medeelleh uuregee biyluuldeggui. Zugeer hen mungu tulsunii medeelliig tsat****g. Bi orchin uyiin hevlel medeelliihend itgedeggui. Huuchnii saihan chadvarlag nuhatstai setguulchid baihgui bolson 2017-04-26
MAN nam.:ene namd ard tumnee bodson 1 bodlogo alga.avna,idne,huraana,tatna,torgono,tetgevriin nas nemne,bas uursduu tansaglana. 2017-04-27
зочин:МАН болон Засгийн газар, сайд нар, УИХын гишүүдийнх нь өөрсдийгөө сурталчилдаг нэвтрүүлэг, мэдээлэл нэгийг ч бүү гарга. Ард түмэнд худлаа амлалт өгч гарч ирээд эсрэг шийдвэр үйлдлүүд гаргаж байгаад нь өөрсдийнх нь тогтоосон худал мэдээлал зохион байгуулалттай тарааж ард иргэдийг төөрөгдүүлж хохироосонд нь өөрсдийнх нь тогтоосон 200 саяыг 3 сая иргэний тоогоор үржүүлэн торгууль оногдуул. Иргэд торгуулж болдог, эрхтэн дархтнууд дархлагдсан байж болохгүй биз дээ. Энэ хууль бол жинхэнэ коммунизм үнэртсэн хууль байна. 2017-04-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?