Control.mn сайт нь "Хүүг хулгайлаад, өрөөсөн бөөрийг нь аваад суллажээ" сэрэмжлүүлэг нийтлэлийг иргэдийн өгсөн аман мэдээлэл, МҮОНТ-ийн хүүхдийн хулгайн талаар асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэгт тулгуурлан бичсэн болно.
Уншигчдын ирүүлсэн санал хүсэлтэд уг мэдээллийг цааш нь эрэн сурвалжилж, эзэнтэй, баримттай болгохыг хүссэний дагуу эх сурвалжтайгаа эргэн холбогдож үнэний эрэлд мордов. Эрэл сурал маань эхэндээ эзэнтэй тод байснаа, нийслэлийн хэд хэдэн дунд сургууль дамжин шилжсээр, улмаар бүдгэрэн замхарлаа.
Ноцтой гэмт хэргээс олныг сэрэмжлүүлэх гэсэн биш, нотлогдоогүй, бүртгэгдээгүй ташаа мэдээлэл нийтэлж Та бүхнийг цочирдуулсандаа CONTROL.MN сайт уншигч Та бүхнийхээ өмнө бөхийн ёсолж хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу?
Манай сайтын хувьд мэдээгээ сайтар нягтлаагүйн улмаас анх удаа алдаа гаргалаа. Алдаагаа ухамсарлан эрэн сурвалжлах хугацаандаа сэрэмжлүүлэх нийтлэлээ устгасан болно. Уншигч таныг ч гэсэн хийсэн шэйрээ устгаж, бидний ажилд дэм тус болохыг уриалж байна. Уншигч таниас дахин хүлцэл өчье.
CONTROL.mn сайтын редакцийн зөвлөл