ХОЁР ТИВИЙГ ХОЛБОСОН ХООЛОЙ

2017-04-27  

Истанбулын тэмдэглэл 1

                     

Туркийн Истанбул хотод очсон хүн Ази, Европ хоёр тивийг хооронд нь холбосон Босфорын хоолойг үздэг. Турк нь Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй залгасан эртний улс. Ийм учраас олон улсын усан замын тээврийн амин чухал газар нь Босфорын хоолой болсоор иржээ. Туркэд ирсэн мөн үүгээр дайран өнгөрч яваа нутаг нэгтнээ энд ажиллаж амьдарч байгаа манайхан хамгийн түрүүнд далайн хөвөөнд авчирч энэ хоолойг үзүүлдэг уламжлал тогтсон байна. Эрэг дээрээс эхлээд цаахана талд Босфорын хоолой дээгүүрх гүүр харагдлаа.

Энэ гүүрийг өнгөрсөн зун телевизээр зөндөө үзсэнээ санав. Арван зургаан оны долоон сард Туркт төрийн эргэлт хийх гэсэн бослого гарсан. Тэхэд энэ гүүрийг цэргийнхэн эзэлжээ. Бослого удалгүй дарагдсан. Үүрээр бууж өгсөн  цэргийн дарга офицерүүд нь гараа өргөн гүүрэн дээгүүр туугдан явж байсан. Ойрхоны нэг түүх иймэрхүү. Өнгөрсөн онд Орос, Турк хоорондоо муудалцаад Оросын хөлөг онгоцуудыг хоолойгоор гатлахад нь хориг тавих тухай хүртэл яригдсан удаатай. Гэв ч тийм юм болоогүй. Энэ хоолойгоор жилдээ олон улсын 70-80 мянган хөлөг онгоц гаталдаг тоо байна. Орос улс энэ хоолойгоор маш их нефть тээвэрлэдэг. Хоолой дээгүүр байгаа хоёр том  гүүрийг уулын орой дээрээс харуулын цэргүүд нүд цавчилгүй харж хянана. Хоолойг үзэхээр энд хүмүүс тасралтгүй ирдэг ажээ. Далайн цахлай шувууд нь хүнээс огт үргэхгүй толгой дээр суух нь холгүй ойр ниснэ. Босфорын хоолой улс төртөй их холбогддог. Тэгснээ эртний Грекийн домогтой бас холбоотой. Нөгөө л бүхнээс хүчтэй Зевс бурхан. Тэр далай дунд орших арлын Аргос улсын хааны гүнжид дуралжээ. Хааны гүнж бурханы хатнаас айгаад энэ хоолойгоор үхэр унан сэлж гарсан тухай уран зураг, хөгжим, шүлэг зөндөө бий. Лусын эзнээс дэлхийн хүмүүст бэлэглэсэн Босфорын усан чөлөө ийм буюу...   

 

 

Ө.Рагчаасүрэн

Истанбул- Дархан хот.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?