МУ-ЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БНХАУ-ЫН ГЕГ-ТАЙ ХАР ТАМХИНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-04-28  

МУ-ын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу-тай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд:

Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр нягт хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахаар болов.

“Манифестийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд манифестийг цахим хэлбэрээр солилцох туршилтын ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Монгол, Хятадын хилийн боомтуудын хөгжил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрч, протоколд гарын үсэг зурлаа.

 

 

Х.ХАЛИУН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?