Л.НАРАНБААТАР : ЭРДЭНЭС ТАВАН-ТОЛГОЙ КОМПАНИ САЙН АЖИЛЛАСАН, Д.АРИУНБОЛД ЗАХИРАЛД БАЯР ХҮРГЭЕ!

2017-04-28  

3 сая Монголчуудын хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Таван-Толгой хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Эрдэнэс Таван-Толгой ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, сайшаалаа. Эрдэнэс Таван-Толгой ХК-ийн засаглалыг сайжруулж, улам боловсронгуй болгох, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгохдоо иргэдийн төлөөллөөс нэр дэвшүүлж сонгодог болох, 1072 хувьцааг яаравчлан амилуулах зэрэг асуудлаар зарим гишүүд санал бодлоо илэрхийллээ.

Эрдэнэс Таван-Толгой ХК бол 100% монгол ажилтнаас бүрдсэн төрийн өмчит, монголын компани. Нийт 600 гаруй монгол ажилтан, ажилчид ажилладаг. Олборлолт, тээвэрлэлт, менежмент зэрэг бүхий л түвшний ажлыг монгол мэргэжилтнүүд гүйцэтгэдэгээрээ онцлогтой. Монголын төр 85,19%, иргэд 14, 75, үлдсэн хувийг нь аж ахуйн нэгжийн төлөөлөл эзэмшдэг тус компани өнгөрсөн оны 9-р сараас эхлэн үр ашигтай ажиллах болсон. БНХАУ-ын Чалко компанид төлөх 7 жил дамнасан өрийг Эрдэнэс Таван-Толгой ХК энэ оны эхний улиралд багтаан тэглэсэн. Энэ бол Эрдэнэс Таван- Толгой ХК-ийн Д.Ариунболд захиралтай менежментийн баг, хамт олны хичээл зүтгэл болохыг хувьцаа эзэмшигчид онцоллоо.

Эрдэнэс Таван-Толгой ХК-ийн асуудлаар байнга байр сууриа илэрхийлдэг, Эрдэнэс Таван-Толгой ХК-ийн " гол шүүмжлэгч" Л.Наранбаатар ч Эрдэнэс Таван-Толгой ХК-ийн өнөөгийн баг, хамт олонд талархалтай байгаагаа илэрхийллээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
AmAr:Ariunbolddoo bayr khurgie! 2017-04-30
AmAr:Ariunbolddoo bayr khurgie! 2017-05-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?