ЕРӨНХИЙ САЙД ТУРШИЛТААР АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЖИНХЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

2017-04-28  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулж, үг хэллээ. Тэрээр хувийн хэвшлийнхнээс нэг зүйл хүссэн нь олон хүний талархлыг хүлээж, бас анхааралд өртжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сүүлийн үед нэг буруу жишиг тогтож газар авах янзтай болсон байна. Энэ нь хүнийг туршилтын хугацаа нэрийн дор цалингүй эсвэл бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгон хөдөлмөрийг нь шулж байна. Иймээс туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхэлж, үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгож байхыг хувийн хэвшлийнхнээсээ хүсье” гэсэн юм.

 

 

Х.ХАЛИУН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?