МЭНДЧИЛГЭЭ

2017-04-28  

Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний үе үеийн удирдлага алтан мөрдэстэй генералууд Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, энх тунх урт удаан наслах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 11 цэргийн алба хаагчид цэргийн дээд цол генерал цолыг олгож эхэлсэн түүхтэй. Генерал цол олгож эхэлсэнээс хойш Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас нийт 180 генерал цолтон төрөн гарсан. Монгол төрийн багана болсон эрхэм генералууд Монголын Зэвсэгт хүчин төдийгүй НҮБ-ийн энхийг дэмжих олон улсын цэргийн хүчийг командлан оролцож, эх орон, зэвсэгт хүчнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж байгаад баяртай байна.

Цэргийн нэр хүнд өсч буй энэ үед цэрэг эрсийн эх орноо батлан хамгаалах, улс түмний энхийн үйлсэд манай ахмад, дунд, залуу генералууд нэгдэн сэтгэл хоёрдолгүй зүтгэж ирлээ. Ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө хамтдаа зүтгэе. Монгол Улсын генерал гэсэн цэргийн дээд цолныхоо нэр хүндийг өргөж, ноён нуруутай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, улс үндэснийхээ төлөө нэгэн биеэ зориулсан, залуу үеийн бахархан дуурайх үлгэр, эх оронч, үндэсний үзэл омогшлыг түгээн дэлгэрүүлэх гол цөм, хүмүүний сор болсон эрхэм генералууд та нартаа болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд, генерал цол олгож эхэлсний 73 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?