“УНИВЕРСИАД - 2017” IV ИХ НААДМЫН ЕВРОПЫН БҮСИЙН ТЭМЦЭЭН МОСКВА ХОТНОО АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

2017-04-30  

Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болов. Бүсийн тэмцээнд ОХУ, Украйн, Австри Улсад суралцагч 16 багийн нийт 400 гаруй оюутан тамирчид шатар, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин тэмцэлдэж байна. 

Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний Зохион байгуулах комиссын дэд дарга, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Ц.Ганболд Элчин сайдыг угтан авч, тэмцээн эхлэхэд бэлэн болсныг илтгэв. Ёслолын ажиллагааг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Зохион байгуулах комиссын дарга, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа нээж, тамирчдад амжилт хүслээ. 

Төрийн далбааг залах ёслол болж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн академийн төгсөх курсын сонсогч, хошууч П.Хадбаатар, ОХУ-ын Зэвсэгт хүчний Фрунзийн нэрэмжит Бүх цэргийн академийн тэргүүний сонсогч дэд хурандаа Д.Цолмонбаяр, Хошууч С.Ариунболд, хошууч Ч.Мягмарсүрэн нар залав.

Монголын оюутны спортын холбооны тугийг “Универсиад - 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээнд хүндэт зочноор оролцож буй Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Хүндэт профессор С.Энхтуяа, ОХУ-ын байлдааны самбо бөхийн спортын мастер, А.Харлампиевын нэрэмжит Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт Г.Гантулга, Бүх оросын “Студент года-2016” үндэсний уралдааны Гранпри шагналын эзэн, ОХУ-ын 2016 оны шилдэг гадаад оюутан шагналт Ц.Лхагвацэнд, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний аварга, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2016 оны аварга, спортын мастер Д.Бат-Өлзий, Украины үндэсний Их сургуулийн оюутан, 2009-2012 оны Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин Г.Тэмүүлэн, Буриадын их сургуулийн оюутан, Монгол Улсын уулын спортын мастер, спорт авиралтын 7 удаагийн аварга Г.Баярцэцэг нар заллаа. Нээлтийн ёслолд дэлхийн сонирхогчдын шатрын 2017 оны аварга Б.Баярмаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний 2016 оны аварга, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний 2016 оны аварга, Монгол Улсын спортын мастер Г.Гангаа, Австри дахь “Монголын төлөө зүрх бүхэн” сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын залуучуудын холбооны 2016 оны тэргүүний залуу өргөмжлөлт Б.Амгалан нийт тамирчдыг төлөөлж тангараг өргөв.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш, Сагсан бөмбөгийн спортын олон улсын шүүгч, Казань болон Гуанжугийн Универсиад 2013, 2015 тэмцээнүүд, 2014 онд болсон Зүүн-Азийн наадмын Сагсан бөмбөгийн тэмцээний шүүгч Б.Ганзориг Монголын оюутны спортын спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний нийт шүүгчдийг төлөөлж тангараг өргөв. Ийнхүү Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөж шатар, ширээний теннис болон сагсан бөмбөгийн тэмцээнүүд эхэллээ. “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээн Москва хотноо үргэлжилсээр...

 

 

Д.ЖАРГАЛСАЙХАН ЦАХИМ ХУУДСААС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?