АН 10 ХҮНИЙГ, МАН ГАНЦХАН ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛНЭ, ХАРИН МАХН...

2017-05-01  

Яг хоёр сар буюу 60 хоногийн дараа Монголчууд 5 дахь ерөнхийлөгчөө сонгоно. АН сонголтоо хийж чадахгүй, олон нэр дэвшигчдийн дунд "алцагнаж" байна. Намын гишүүдээ ч хувааж, сонгогчдоо ч төөрөгдүүлж байна. Мэдээж энэ бүхний төгсгөлд нэг л нэр дэвшигч бусад намынхантайгаа өрсөлдөх нь ойлгомжтой.

МАХН-ын хувьд нэр дэвшигч нь асуудалтай хэвээр. Тус намын дарга Н.Энхбаяр нэр дэвших хүсэлтэй хэвээрээ. Гагцхүү түүнийг хууль эрхийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх нь одоо хүртэл ойлгомжгүй хэвээр. Баасанхүү нэр дэвшигч хайж байгаа гэх. Сайд асан Эрдэнэчулуунд нэр дэвшихийг Н.Энхбаяр хүслээ гэсэн бор шувуу ч дэгдсэн. Энхбаяр дэвшинэ , чадахгүй бол хэн дэвшихийг Н.Энхбаяр өөрөө шийднэ. Тэгэхээр МАХН-д ил, далд 2-хон л кандидат бий гэсэн үг. Эхний хүн Н.Энхбаяр, хоёрдах нь сэлгээний буюу орлон тоглогч юм.

Харин МАН-ын хувьд бүхнийгээ хайрцаглаж дууссан. Ганцхан нэр дэвшигчтэй. Тэр бол МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд. Яг одоогоор Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай гэж улс төр судлаачид дүгнэж байна. Гэхдээ сонгууль өрнөхөөр байдал хаашаа эргэхийг бас хэлж таахад бэрх.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?