ХҮНИЙГ БАЯРЛУУЛАХ ИЙМ АМАРХАН, ЗААВАЛ БУРХАН БАЙХ АЛБАГҮЙ

2017-05-01  

Найз Чинбат маань их баярлажээ. Карказ компанийн захирал Чинбатын охин Номин нь улсын аварга. Мөн хүргэн Төрболд нь ч улсын аварга. Гэр бүлээрээ теннисэнд дур сонирхолтой. Тэрбээр үе үе хүүхдүүдээ зорих. Саяхан түүнтэй "ОЧ" клубт таарлаа. Түүний тоглолт их сайжирсан. Гэтэл АНУ явж ирснээсээ хойш ширээний теннис тоглохдоо ганц ч хүнийг хожоогүй байжээ. Харин Чинбаа маань саяхны амралтын өдрүүдэд "хуйцаа" тоглохдоо шаггүй тоглогч Ариунаа бүсгүйг хожиж дараалсан хожигдлоо зогсоосон байна. - Чинбаа ах маш их баярласан. АНУ-аас ирснээс хойш ганц ч хүн хожиж чадахгүй байсан гэнэ хэмээн Ариунаа бүсгүй инээмсэглэв. Хүнийг баярлуулах ийм амархан аж. Зүгээр хожигдоод өгчих гэж "гааль" Лхагва ах хажуугаас нь хэллээ. Нээрээ, хүнийг баярлуулахын тулд заавал бурхан байх албагүй ажээ.

 

 

С.ГАЛБАДРАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?