УЛС ТӨРИЙН PR, ИМИЖИЙГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2017-05-01  

"PR бол 99 хувийн төлөвлөлт, 1%-ийн гүйцэтгэл". Ингэж Их Британи улсын ерөнхий сайд, төмөр хатагтай гэж дэлхийд алдаршсан Маргарет Тетчерийн хэвлэлийн төлөөлөгч Б.Ингхам хэлсэн байдаг. PR болон хэвлэл мэдээллийн хувьд олон нийтийн санал бодолд нөлөөлөх, үйл явдлын хүрээнд мэдээлэл, тайлбар түгээх, нийгмийн эрх ашгийг илэрхийлэх гээд ижил төстэй тал бий. Харин PR -ийн ялгарах онцлог бол судалгаа, бодлого, тодорхой зорилго шалтгаанаар зохион байгуулагддаг мэдээллийн үйл ажиллагаа юм гэхчилэн сонирхолтой ишлэл, харьцуулалт бүхий "ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН PR ИМИЖ" номыг Заяатын ЛХАГВАДОРЖ туурвижээ.

Энэ номондоо 1993-2013 оны сонгуульд нэр дэвшиж байсан 13 нэр дэвшигчийн PR болон имижийн асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэйгээр харьцуулан гаргасан байна. Нэр дэвшигч, нэр дэвшигчийн баг, сурталчилгаа хариуцсан PR баг үнэ цэн бүхий энэхүү ном яг цагаа олон хэвлэлээс гарсан байна. Уг номыг зохиогч Лхагвадорж нь эрх зүйч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн."Улс төрийн хошуучлагчийн имиж бүрдүүлэлтийг судлах онол, практик" сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн юм.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bold:Ynexeer xeregtei nomiig xeregtei yed gargajee. Xarin nuguu PR -chid maani medexgyi b.gaa daa 2017-05-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?