БАГАА САЙЖРУУЛАХ ХАМГИЙН АМАР АРГА БОЛ САЙН ТАМИРЧНЫГ УРВУУЛАХ...

2017-05-02  

Сайн тамирчныг урвуулах ажил бол дэлхий нийтэд дэлгэрсэн. Хөлбөмбөг, сагс, волейбол зэрэгт харж болно. Багийн спортын төрөлд. Хятадууд өөрийн хөлбөмбөгөө сайжруулахын тулд Дрогбагаас өгсүүлээд дэлхийн томчуудыг бүгдийг нь эх орондоо аваачсан. Хамгийн сайн дасгалжуулагч нар ч Хятадад ажиллах болсон. Хятадууд өөрсдөө ч ширээний теннисээр гадагшаа тамирчнаа, багшаа ихээр гаргаж байна. Монголын шилдэг дасгалжуулагч Батбаяр асан (бокс), жудо Ч.Насантогтох нарын олон багш урд хөршид урилгаар ажилласан.

Тэгвэл 2016 оны олимпийн өмнө Монголын жудочин Отгонцэцэгийг Казахстан улсад "түрээсэлсэн". Отгонцэцэг ч олимпоос хүрэл медаль авч итгэлийг нь хугалаагүй. Тэгвэл Казахстантай ойролцоо орших Азейрбайджан улс Монголын Базаррагчаа, Буянхишиг, Ичинхорлоо нарын эмэгтэй жудочдыг мөн "түрээсэлж" авсан байна. Тамирчид аль хэдийнээ бэлтгэл сургуулилтдаа гарсан байна. Токио-2020 олимпын дэвжээнд Монголын жудочид өөр хоорондоо өрсөлдөх суурь нэгэнт тавигдсан байна.

 

 

Э.СҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?