“ТАЛЫН ЗАМ” БОЛОН “БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫГ УЯЛДУУЛНА

2017-05-02  

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив.

2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудыг энэ санаачилгад нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна.

Энэ нь Зүүн Азийн 11 улс, Баруун Азийн 18, Өмнөд Азийн найм, Төв Азийн тав, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн долоо, Төв болон Зүүн Европын 16 нийт 65 улс болон бүс нутгийг хамарсан стратегийн томоохон санаачилга юм.

Энэ санаачилга нь бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдох, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа холбоо зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

 

Эх сурвалж : Zasag.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Байгаль нуураас галт тэрэг хурдаа хасаж саатдаг. Тиймээс эрдэнэт овоотын төмөр замыг зам тээврийн яамныхан нууцаар зүтгүүлээд 2020-12-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?