АНЗАКИЙН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-05-03  

Монгол Австралийн нийгэмлэг, Австралийн Элчин сайдын яам, Хавдрын үндэсний зөвлөл ТББ хамтран Анзакийн баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймаг руу галт тэргээр явах аяллыг амжилттай зохион байгууллаа. Уг аялалд Австрали, Турк, Франц, ОХУ, Малайз зэрэг орны нийт 54 хүн оролцлоо.

Австрали улсад жил бүрийн 4–р сарын 25-нд Анзакийн баярын өдрийг үндэсний баяр болгон өргөн тэмдэглэдэг юм. Энэхүү өдөр нь Дэлхийн 1-р дайны үед Галлиполид амь үрэгдсэн Австрали, Шинэ Зеландын дайчдын дурсгалыг хүндэтгэдэг өдөр бөгөөд  өнөө цагт дайн хэмээх аймшигт зүйлийг сануулах, энх тайван найрамдлыг бэхжүүлэх зорилготой тэмдэглэн өнгөрүүлдэг.

Нөгөө талаас, энэхүү арга хэмжээ нь гадаадын хүмүүст өөрийн орны үзэсгэлэнт байгалийг үзүүлэх, эрүүл аж төрөх ёс, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой юм. Алтанбулаг дахь ардын хувьсгалын түүхийн музейг үзэж сонирхон, Сайханы хөтлийн үзэсгэлэнт байгалийг биширч, Тужийн нарсны нөхөн сэргээлтийг үзэж танилцан 6 км шинэхэн нарсан ой дотуур алхалт хийж нэг өдрийг идэвхитэй өнгөрүүллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?