ЦЭРГЭЭС ХАЛАГДСАН ДАЙЧИД АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ БАЙНА

2017-05-03  

Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж,  шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах хэсгийн “Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана” гэсэн заалтын хүрээнд 26 хувь нь ажилдаа орж, нийт 63 хувь нь ажлын байртай болжээ.

Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?